ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн Хөдөө аж ахуйн ажилтан Даланцагаан, Амгалан, “Modiw Soft” компаний захирал С.Баярбаатар нар манай аймаг 11 дүгээр сарын 15, 16-ний өдрүүдэд ажиллалаа.  

ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн зүгээс манай аймгийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо эрхлэгчдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг сурталчилж, зах зээлийн эргэлтэнд оруулахад нь дэмжих зорилгоор цахим хуудас болон ухаалаг гар утасны апликейшнтэй хослуулсан цахим онлайн худалдааны төслийг шалгаруулаад байна.

Энэхүү цахим онлайн худалдааны төслийг Улаанбаатар хотын “Модисофт” ХХК гүйцэтгэхээр болж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж ажлаа эхлүүлэхээр боллоо.

Энэ үеэр жимс, жимсгэний аж ахуй эрхэлдэг 14 сум, 1 тосгоны 37 төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.