Францын “Арева” группийн удирдлага манай улсад ажиллаж байгаа ажээ.  Тэд манай улсад  ажиллахдаа УИХ-ын  АБГББХ-ны гишүүдтэй өнөөдөр уулзах байсан бөгөөд  төрийн эрх баригчидтай уулзахаар төлөвлөөд байгаа гэнэ.  Үүнийг  “Гамшгийн эсрэг үндэсний төв”,  ”Гал үндэстэн” холбоо, “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо”, “Хөх монгол” төрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд Монголд ураны олборлолтыг албан ёсны болгож байна гэсэн сэрэмжлүүлэг байсан тул  “Кожеговь”-ийн үйл ажиллагааг зогсоож,  Монголын  газар нутгаас яв гэсэн агуулга бүхий шаардлагыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо,  “Арева Монгол” компани, Франц улсын элчин сайдын  яаманд хүргэсэн юм. Шаардлага хүргүүлэхэд  цагдаагийн албан хаагчид  өндөржүүлсэн байдлаар ажиллаж байлаа.   Өөрөөр  хэлбэл  Чингисийн талбай, “Арева Монгол” компанийн байр,  Францын элчин сайдын  яамны гадна, дотор  цагдаагийн албан хаагчид  байсан юм.

 “Арева Монгол” компанийн байранд  шаардлагыг хүргүүлэхэд ажилчид нь дотроо байсан ч түгжсэн байлаа.  Энэ үеэр цагдаа, тус компанийн ажилчид, иргэний нийгмийн төлөөлөл хооронд үл ойлголцол үүссэний улмаас оффис руу нь дайран орсон. Улмаар  тус компанийн төлөөлөлд шаардах бичгээ өгсөн бөгөөд  хариуг  бичгээр буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  авахаар болсон.  














































 

Үүний дараа Франц улсын элчин сайдын яаманд  шаардлага бичгийн нэг хувийг хүргэсэн юм.  Франц улсын элчин сайдын  яамны зүгээс ажлын таван өдөрт багтаан  хариуг бичгээр өгөхөөр болсон.  

 




















































 

 

Бид маргааш  “Арева Монгол” ХХК-иас   Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хийсэн олборлолт хууль ёсных байсан эсэх,  тус сумын мал, ус хордсон талаар  тодруулга авснаа болон иргэний  нийгмийн байгууллагууд ураны хайгуул, олборлолтын талаар ямар байр суурьтай байгааг  дэлгэрэнгүй хүргэх болно.  

 

 

 

А.Баярмаа