• Санал болгосон

Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ

Шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг үл таних 20 настай иргэн М нь бусадтай бүлэглэн зодож, хутгаар айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн хэргийн газраас зугтсан байна. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг шуурхай олж, баривчилжээ.

Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ

Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га юм байна. 

Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ

Ажлын явцын талаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр "Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн. Одоо найман ААН-тэй тохиролцоонд хүрч, тохижилтын ажил эхэлнэ.

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Энэ мэтээр уул уурхайн ашигт малтмалын экспортыг дагасан Монгол Улсын гаальд худал буюу хямд үнэ мэдүүлж татвараас зайлсхийдэг, дундаас нь унагасан буюу хууль бус орлогоо бусад компанийн дансаар төөрүүлж авах байдлаар Монголд оруулж ирдэг гэх мэдээллүүд гараад удсан. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК тэдгээрийн нэг байж болзошгүй нь. Гэхдээ алин болох нь Монгол Улсын хил гааль, хуулийн байгууллагууд шалгасны дараа тогтоогдоно.

Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?

Монгол орны зүүн хязгаар дахь биологийн олон янз байдлын чухал бүс нутаг болох Нөмрөгийн дархан цаазат газар гал түймэрт өртсөн харамсалтай явдал боллоо. Олон зуун мянган га талбайг хамарсан түймэр зөвхөн ой мод, өвс ургамлыг сүйтгээд зогсохгүй, ховор амьтдын амьдрах орчин, экологийн тэнцвэрт байдалд ямар хэмжээний хохирол учруулсан нь анхаарал татаж байна.

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Оюу толгойн ногдол ашиг хэмээн нэрлэсэн, нэг хүнд 850 мянган төгрөг ногдох мөнгө тараах тухай сураг гарахад иргэд дор бүрнээ төлөвлөгөө зохиож эхэлсэн. Ээжүүд хүүхдийнхээ өвлийн хувцсыг авна, зарим нь зээлээ төлнө, идшиндээ явна. Ахмад настнууд эм тариагаа авна гэж тооцоолжээ. Тэр ч бүү хэл, сүүлийн жилүүдэд ийм хэмжээний мөнгийг гар дээрээ бөөнд нь барьж үзээгүй учраас том дэлгүүр орно хэмээн бодож байсан хүмүүс ч байв.



Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, and ldquo;Улаанбаатар and rdquo; соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва and ldquo;Улаанбаатар and rdquo; пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв. and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, and ldquo;Авьяасаар бүтээсэн 20 жил and rdquo; уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо. and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн and ldquo;Миний Улаанбаатар and rdquo;, and ldquo;Дөрвөн уул and rdquo;, and ldquo;Хангарьдын дуулал and rdquo;, and ldquo;Үйлсийн сайхан Улаанбаатар and rdquo;, and ldquo;Улаанбаатарын тухай дуу and rdquo;, and ldquo;Улаанбаатарын үдэш and rdquo;, and ldquo;Хангарьд and rdquo;, and ldquo;Модун and rdquo;, and ldquo;1963 and rdquo;, and ldquo;Ай наанаа and rdquo;, and ldquo;Айсуй хүлгийн төвөргөөн and rdquo; зэрэг хөгжмийн бүтээл багтжээ.Түүнчлэн Үндэсний хөгжмийн and ldquo;Хангарди and rdquo; найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын and ldquo;Хангарьд and rdquo;, С.Мөнхбатын and ldquo;Модун and rdquo;, О.Чинбатын and ldquo;1963 and rdquo;, Х.Алтангэрэлийн and ldquo;Тусгаар Монгол улс and rdquo; удиртгал, Р.Бат-Эрдэнийн and ldquo;Айсуй хүлгийн төвөргөөн and rdquo; зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.Мөн and ldquo;Улаанбаатар театр and rdquo; ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн and ldquo;Улаанбаатар and rdquo; пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын and quot;Үзэсгэлэнгийн танхимд and quot; болно.

дэлгэрэнгүй

Өчигдөр буюу 2026.10.21-ний өдрийн 19:50 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно гал түймэр гарч байна гэсэн дуудлага ирсэн. Эл дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоожээ.Гал түймрийг 10 дугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт бүрэн унтрааж, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ.Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажиллажээ.Гал түймэр унтраах ажиллааанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч, 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

дэлгэрэнгүй

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.10.17/-т and ldquo;Сайхан ч юм даа and rdquo; нэртэйгээр and ldquo;АСА арена and rdquo;-д толилуулав.Эл тоглолтын тасалбар тоглолтоос гурван хоногийн өмнө бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүссэн байсныг харуулах биз ээ. Тэр ч бүү хэл, тоглолтын тасалбар дамлагдаж, 240 мянган төгрөгийн үнэ хүрсэн аж.Том уран бүтээлчидН.Ундралын and ldquo;Сайхан ч юм даа and rdquo; тоглолтыг and ldquo;Мөрөөдлийн театр and rdquo;-ын жүжигчин Г.Алтаншагай, and ldquo;Фантастик and rdquo; продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар хөтөлсөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тайзнаа хамт гараагүй эрхмүүд хамтдаа гарч уран бүтээлээ хүргэв. Тухайлбал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү нар тайзнаа хоршсон юм. Түүнчлэн Ардын жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа Н.Ундралтай хамтарсан and ldquo;Мөнх тэнгэрийн Монгол and rdquo; хэмээх шинэ уран бүтээлээ толилуулсан. Мөн тус тоглолтод and ldquo;Анир and rdquo; поп оркестр оролцсон бөгөөд тоглолтод and ldquo;Увертюра and rdquo; хамтлаг, дуучин Э.Оюумаа, Г.Эрдэнэчимэг, П.Идэржавхлан нарын уран бүтээлчид Н.Ундралтай хамтарсан уран бүтээлээ хүргэсэн.Том тайз and ldquo;Сайхан ч юм даа and rdquo; тоглолтын эхний онцлох зүйл нь тайз. Эл тайз нь дотор танхимд зохион байгуулагдсан тоглолтууд дундаас хамгийн том тайз зассанаараа онцгой байв. Эл тоглолтыг and ldquo;333 энтертайнмент and rdquo;-ийн уран бүтээлчид хариуцан зохион байгуулсан юм. Эл тоглолтын тайзаас гадна хөгжмийн дуугаралт, зохион байгуулалт маш сайн байсан нь жишиг тогтоосон тоглолт болов. and ldquo;Сайхан ч юм даа and rdquo; тоглолтын гэрэл зургуудаас хүргэе.

дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Сайншанд хотын төв талбайд хүрэлцэн ирэхэд Дорноговь цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, and ldquo;Тэрбум мод and rdquo;, and ldquo;Хүнсний хувьсгал and rdquo;, and ldquo;Цагаан алт and rdquo;, and ldquo;Ерөнхийлөгчийн илгээлт-2100 and rdquo;, and ldquo;Эрүүл монгол хүн and rdquo; хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Дорноговь аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үр дүнгээ өгч байгааг аймгийн удирдлагууд хэллээ.Ялангуяа Газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Замын-Үүд боомт дахь and ldquo;Бүс нутгийн логистикийн төв and rdquo; зэрэг бүтээн байгуулалт нь аймгийн тээвэр логистик, аж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны тогтвортой хөгжлийн чухал суурь болохыг тэмдэглэв.Хар төмөрлөг, зэс боловсруулах, цементийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаагийн зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр зам, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хүнд даацын автозам ашиглалтад орсноор жилд 15 сая тн ачаа тээвэрлэжээ.2025 оны байдлаар аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрсний 79 хувийг үйлчилгээ, 17 хувийг хөдөө аж ахуй, 13 хувийг үйлдвэрлэлийн салбар бүрдүүлдэг юм. and ldquo;Хүнсний хувьсгал and rdquo;-ын хүрээнд аймгийн аж ахуйн нэгжүүд 2023-2026 онд 3 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.Үүний дүнд мах, өндөгний хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 77, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 30 хувь дотоодоос хангадаг болжээ. and ldquo;Тэрбум мод and rdquo; үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая 73 мянган мод тарьж, нийтийн эзэмшлийн зориулалттай 15 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.Аж ахуйн нэгжүүд Мод үржүүлгийн газар байгуулахын зэрэгцээ хамгаалалтын зурвас болон ойжуулалтын талбайг 160 га-аар нэмэгдүүлж, 381 мянган ширхэг мод, бут сөөг тарьж, ургуулжээ. and ldquo;Ерөнхийлөгчийн илгээлт-2100 and rdquo; тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд аймгийн 30 гаруй оюутан дэлхийн 10 улсад 16 мэргэжлээр суралцаж байна.XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч, экспортлогч орон болсон зуун байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. Энэ хүрээнд and ldquo;Олборлолтоос боловсруулалтад, халамжаас хөдөлмөрт, импортоос экспортод and rdquo; гэсэн суурь шинэчлэл үргэлжилж хэллээ.Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэв.Тэрбээр аймгийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

дэлгэрэнгүй