Хойд ааваас болж гэрээсээ зугтаачихлаа - II
2019/04/11
Сайн байцгаана уу? Та бүхэн санаж байгаа бол би нөгөө хойд эцэгтэй гэж пост оруулсан охин байна. Юун түрүүнд зөвлөгөө өгсөн бүх хүмүүсд баярлалаа.
Харин одоо ёстой яг яахаа мэдэхгүй бна. Би ээжийнхээ дүүгийнд байгаа юм л даа. Эгчийнх маань ам бүл 6-уулаа. Би энэ айлд илүү төвөг удаад байгаа юм болов уу гэж бодогдох юм. Мөн түрүүхэн ээж маань чат бичлээ миний охин гэртээ ирээч аав нь уучлалт гуйя гэж байна ээж нь ахиж ийм зүйл болохгүй гээд ам өчиг авсан ээждээ итгэ тэх үү гээд л.
Харин би үгүй та л уучлаад хамт байдаг юм байгааз би очихгүй гэчихлээ. Зөв юм хэлэв үү буруу юм хэлэв үү мэдэхгүй юм аа. Харья гэхээр очмооргүй санагдаад эндээ байгаад байя гэхээр 4ийн 4 сайхан хүүхэдтэй эгчдээ төвөг удаад байна уу гээд л гайхаж байна. Үнэхээр яг яах вэ?
зочин · 2019/04/11
шууд гэртээ харь тэнэг минь
Зочин эр · 2019/04/11
Чемодамаа чирээд л шууд л яваад харьчих, элдэв юм бодох хэрэггүй, хар цагаан дуугай... яг л гадаадад аялалаар яваад их ядарч ирсэн хүн мэт гэж төсөөлөөд гэрлүүгээ шууд ор, эсвэл яг л урьдийн цагт дэлгүүрлүү талханд гараад эргээд орж байгаа юм шиг төсөөлөд шүршар гээл ор, дүү минь. Хэнд ч ямарч тайлбар тавих хэрэггүй, хэдэн сар дуугаа хураасан ч болно. Яагаад гэвэл чи хүн. Чи чинь сэтгэл хөдлөлтэй. тэрний чинь л нэг илрэл юм чинь. Танайхан чамаас юм асуухгүй байх өө. Эргэлзэх хэрэггүй ээ...!
Зочин эр · 2019/04/11
Тэр хойд аав гэдэг хүн чинь ямар хүн болох... Дахиад ямар ааш гаргахыг бид мэдэхгүй болохоор, хүмүүс чамд ерөнхий зөвлөгөө л өгөх байх. Ер нь бол чиний 18нас гэдэг чинь маш эрт байна л даа. Чи ээжийгээ ойлгох яагаач үгүй байгаа. Хойд аавыгаа ч бас ойлгох болоогүй, ер нь ойлгох гээд ч хэлэггүй тул, ээжийгээ бодоод байгаагаар нь л орхи, бүү тэрсэлд. Чи 30 дөхөөд ч юмуу, 2 хүүхэд гаргаад, тэднийгээ жаахан өсөөд гараас гараад ирэх үед л Ээжийгээ ойлгоно бас хайрлана, тэгээд дараа нь Хойд ааваа үзэн ядахаа болино гэсэн үг. Манай эхнэр чам шиг байдалд байсан юм. Яг одоо ах хүний хувьд чамд өгөх зөвлөгөө гэвэл: Гаднаа илт шазуур зууж, бүхнийг эсэргүүцэхийн оронд эхлээд өөртөө, энэ тал дээр л жаахан бууж өгөөд өөрийгөө нэг ялаад үз, тэгээд одоохондоо буцаж очсон нь дээр болов уу, гэж хэмээр байна. Гэхдээ чи дотроо шазуураа зуугаад, 1 эсвэл 2 жилийн дотор Англи хэлний маш өндөр оноо авахуйц бэлдээд, Гадагшаа тэтгэлэгээр сургуульд үнэгүй сурах далим гаргаж, өссөн төрсөн үүрээ өнө мөнхөд орхиж болох юм. Магадгүй энэ "дотроо шазуур зуух" байдал чинь чамайг, зөв бодож, ул суурьтай гүнзгий тунгааж, цаашид түргэн хөгжиж, амьдралд хөлөө олоход чинь туслах маш том мотиваци болох учиртай байх. Амжилт, дүү минь! Амьдрал юм юмаар баян шүү дээ!
зѳвлѳгч · 2019/04/11
Одоо насанд хүрсэн хүн хүний гар харж доромжлуулаад түгшшүртэй амьдарна гэж юу бсийн. Ѳрѳѳ хѳлсѳлж тусдаа гарч амьдар. Ажил хий оройн цагаар. Сурч боловсор. Энийг уншиж бгаа бол хаяг үлдээгээрэй тусалж зѳвлье