Сайн байцгаана уу би зөвлөгөө авах гэсэн юм. Би найзууд олонтой хүн л дээ эрэгтэй эмэгтэй найзуудын ер нь бол адилхан юм л даа.

Би нэг эрэгтэй найзтайгаа дотно харилцаанд ороод 2 жил болсон юм. Гэтэл би нэг л жирэмсэн болсон мэдсэн юм хүүхэд маань аль хэдийн 3 сартай болсон тэр хүүхдийн зүрхний цохилтыг сонсоод аймар баярласан эхо д харуулаад нөгөө найздаа хэлтэл эхлээд яах уу гэж байсан юм л даа тэгэхлээр нь би төрүүлнэ гээд итгэлтэй хэлэв ээ хэдэн цагийн дараа чиний бодлыг сонсоё гэтэл би ойрын хэдэн жилдээ хүүхэдтэй болох хүсэл алга тэгсэн би гадуур нь тавьсан гээд миний хүүхэд биш гэж хэлээд уурлав аа тэгээд би эмэгтэй найзууддаа хэлээд манай найзууд ч хариуцлага хүлээлгэн гэж хэлээд манай найзууд бүгд тэр хүнийг мэднэ л дээ.

Тэгээд л тэр өдрөөс хойш би тэр хүний Facebook block хийсэн л дээ уурандаа дэндүү итгэж явсандаа. Манай хэд ойрд тэр хүнийг блокноосоо гарга гэж байнга хэлдэг байв, би өөдөөс нь миний утасны дугаарыг мэдэхгүй биш дээ, сэтгэл байвал гэр рүү ирээд асуудлаа шийдэж болно гэж хэлэв. Би одоо энэ хүүхдийг яах вэ бас дээрээс нь тэр хүнийг яавал дээр вэ зөвлөгөө өгөөч хүүхэдтэй болсноо ээж аавдаа яаж хэлэх вэ, зөвлөгөө өгөөч