С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх асуудлыг 9-р сард хэлэлцэнэ
3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусан, прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байна. Түүнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж буй бололтой.
Тэр бүү хэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ирэх 9-р сард буюу УИХ-ын намрын чуулган эхэлмэгц хэлэлцэх аж.
Түүнийг МҮЭХ-ы Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй бол С.Ганбаатар харин үүнийг өөрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд МАН-ын захиалгаар хийж буй хэлмэгдүүлэлт гэж дүгнэж буй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорингуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална...” хэмээн заасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан байна.
С.Сарнай
sonin.mn
Зочин · 6 минутын өмнө
SEKSYGEER MEDREMJN SEKSEER80955877
Зочин · 29 минутын өмнө
Зөв хө сургууль төгсөөгүй, ардчилсан намын бууны нохойг сайн шалгаж улсад болон МҮЭХ-нд учруулсан хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй.
Зочин · 55 минутын өмнө
SERELN SEKSEER XANGN80955877DYYDLGR
Зочин · 1 цагийн өмнө
ZYGAATSI80955877MERGJLN SEKSEER
Зочин · 1 цагийн өмнө
SEXSEER NAADGCH80955877VAWALDI XALYYTSMAAR