Сүүлийн үед интернэтээр тараад буй шар мэдээ бол “Жүжигчин Ганчимэг Тамираагийн 2 дахь эхнэр болохоор шийджээ” гэсэн мэдээ юм.Үнэндээ шар мэдээллээр гол үйл ажиллагаагаа явуулдаг зарим нэг сайтад энэ мэдээлэл асар түргэн тарж, сүүлийн өдрүүдэд багагүй ихээр тарсан билээ.

Харин энэ бүхэнд жүжигчин бүсгүйн өөрийн байр сууриа ингэж илэрхийлжээ.

“Энэ одоо яах гээд байдаг, яалгах гээд байдаг юм бэ дээ? Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад хэнд ч хэрэггүй, огт үндэслэлгүй ийм юм бичиж яаадаг байна аа.. Ойлгохгүй юм...
Сэтгүүлч хүний ажил гэдэг үнэн, бодитой, хэрэгцээтэй мэдээлэл ард түмэнд тараадаг байх ёстой гэж би ойлгодог. Гэтэл ийм, хэнээсээ сонссон юм гэмээр юм бичих ч гэж. Тэр хамт байгаа зураг нь улаан цайм би биш байна шүү дээ.. Тэр хүн чинь өөрийн гэсэн амьдралтай, би ч мөн адил. Магадгүй та нарт зугаатай байдаг байх гэхдээ бидэнд огтхон ч тийм биш!!!! Өчүүхэн жоохон юм хүнийг яаж зовоож, сэтгэлийг нь шаналгадгийг мэддэг байлтай!!!
Өөө яадаг юм яаадаг юм гээд сэтгэлээ чилээхгүй, миний тухай гарч л байвал боллоо гээд мунхаглаад суух хүн би биш! Ёстой ингэхээс өөр яалтай билээ...
Ганцхан би ч биш,
бас ганцхан энэ ч биш!!!
” гэж олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Тиймээс интернэтээр тараад буй дээрх мэдээлэл ташаа болохыг жүжигчин бүсгүй батласнаас гадна худал мэдээлэл тарааж буй сайтуудад бухимдаж байгаагаа илэрхийлжээ.