• Эцэг эх, асран хамгаалагчид  2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товчийг дарж нэвтэрч орно.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаяг, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Хүүхдийнхээ мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд ирэх бүртгэлийн 6 оронтой дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  • Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хугацаанд хадгална.

II. Цахим элсэлт:

Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. 

  • Хүүхэд цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
  • Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд; 
  2. Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
  3. Үргэлжлэн суралцах хүүхдийн бүртгэл шалгах үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны  өдрүүдэд;
  4. Шинээр болон үргэлжлэн суралцах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
  5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.  

“Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж 

  • “Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • “Цахим элсэлт” дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү нэвтрэн бүртгэлийн дугаараа хийж шалгах боломжтой.