"Шилмэл загвар” төвийн багш байсан, МДХ-ын гэрээт загвар өмсөгч, топ модель Э.Сэлэнгэ хэдэн жилийн өмнө өрх тусгаарлаж, өдгөө өөрөө тун чиг чадварлагаар бизнесээ удирдаж яваа. 

Топ модель маань Парист аялж явахдаа хайртаасаа гэрлэх санал авч байсан удаатай. Гэрлэх саналынхаа дараа удалгүй бүл нэмж, хөөрхөн охинтой болсон. Харин тун удахгүй хоёрдахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж буй ажээ. Топ бүсгүй өөрийн бие давхар гэрэл зургаа төрсөн өдрөөрөө дэлгэлээ.