Утааг шийдэх нь улстөрийн+шинжлэх ухааны+технологийн+эдийн засгийн гэх мэт олон хүчин зүйлээ нэгтгэн харж шийдвэр гаргах чадамжтай нэг БАГ буюу хүчтэй манлайлагчтай улстөрийн хүчний ажил юм. Манай хотыг удирдаж байгаа БАГ бол бидний татварын мөнгөөр эргүүлээд сонгуулийн дүнг хулгайлж зайдалсан Нямбаатар гэх ахлагчтай бүлэг хулгайчаас өөрцгүй.

 

Энэ хүмүүсийн ихэнх нь ном үзээгүй, нүд тайлагдаагүй үедээ төрд шургаж төсвийн мөнгө хулгайлж амжиргаагаа залгуулсаар амтшин донтож өвчин болтлоо шуналтаж шимж амьдарч яваа. Ийм харалган хүмүүс дээрх олон хүчин зүйлсийг нэгтгэж хараад ажил хийж үр дүн гаргаад үзье хэмээн зүтгэх үү? Хэзээ ч үгүй.

 

Чадахгүйг нь 2028 онд дахиж хараад мэдсэн хирнээ л саналаа худалдаж сунгана. Яг ийм л байдлаар хөгжих боломжоо сонгогчид өөрсдөө үгүй хийсээр сүүлийн 20 орчим жил утаа залгиж өвөлжиж байна шүү дээ. Хотоо удирдаж байгаа багаа хар, ерөнхийлөгчөө хар, ерөнхий сайд ба түүний зөвлөхүүдээ хар. Мундаг учраас энэ хүмүүс сонгогдоод байдаг гэж үү? Зүгээр л сонгууль луйвардах аргаа маш сайн ойлгоод гаршчихсан л хүмүүс юм байна лээ шүү дээ. Би өмнө нь гайхдаг байлаа. Яагаад МАН-н сураггүй нэр дэвшигч хүртэл халаасандаа 15-20 мянган саналаар илүүрхэж ялдаг юм бол гэж. Саналаа МАН-д зардаг дор хаяж 600.000 иргэн байх шиг байгаам.

 

МАН-с дэвшвэл баараггүй сонгогддог тул залуус тийшээ хошуурч, өргөл барьц болж нэр дэвших эрхээ авч энэ том МАНгас улам амь бөх оршсоор байгаа. Тийм ч учраас МАН-д элсэж карьер хөөсөн хэнбугайг ч би хүндлэхгүй. Одоо бүр эцэг эх нь хүүхдүүддээ МАН-ын гишүүнчлэлээ залгамжлуулах процесс хүчтэй явагдаж байна. 

 

Би өөрийн итгэл үнэмшлээр, бүх чадлаараа шударга сайхан сонгуульд оролцож ингэж өөрчилмөөр байна, ингэж шийдэх ёстой гэж тэмцэж зүтгэж үзсэн. Саналаа худалдаад, төсвийн хулгайд хамтдаа оролцоод амьдралаа самардаг иргэд бодсоноос ч олон байгааг биеэр мэдэж туулсан. Ялагдсан өдрөө л би хэдэн өвлийг яажшуухан давна даа гэж л бодсон. Хүүгийн минь царай нүдэнд харагдсан. Одоо бидэнд найдвар ер нь маш бага даа. Шийдэл байсаар байхад ингэж амьдрахаа сонгосоор байгаа тул ер нь л найдвар их л бага санагдах болсон доо. Гэхдээ л муусайн хулгайчуудыг сандаргаад улс төрд идэвхтэй байж байх ёстой юм байна лээ.

 

Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа