Толгойт, Баянхошуу, Хайлааст, Баруун 4 зам агаар маш их бохирдолтой байна
2025/01/05
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс өнөөдөр 09:30 цагийн байдлаар Толгойт, Баянхошуу, Хайлааст, Баруун 4 зам, Сонгинохайрхан дүүрэг орчимд хамгийн их агаарын бохирдолтой байна.
Агаарын чанарын индексийн тоон утга нь:
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг илэрхийлнэ.
Зочин · 2025/01/06
Агаарын чанарыг хэмжихээс цаашгүй байгаач ард иргэд хэт их бгаа үер маскаа зүү гэсэн анхааруулга юм шүү
Зочин · 2025/01/05
BOOBN XXNO809559877
Зочин · 2025/01/05
ANUSDI80955877