Ахлах ангийн сурагчид ДОЛОО хоног цахимаар хичээллээд АМАРНА
3 цагийн өмнө
Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.
Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-нд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахыг Боловсролын Яамнаас мэдээлэв.
Энэ хичээлийн жил гурван улиралд хуваагдаж буй. Эхний улирлын амралт
- 1-2 дугаар ангийнхны хувьд арванхоёрдугаар сарын 23-наас эхлэх бол
- 3-5 болон дунд ангийнхан арванхоёрдугаар сарын сарын 30-наас
- ахлах ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас эхэлнэ.