Бид 35 настай гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Анх эхнэртэйгээ суухад эхнэр маань сексдээ сайн биш, тавьж үзээгүй нээх хүсдэггүй, надтай ёс болгож 7 хоногт 2-3 хийдэг байсан. Би секс хийх гэхээр нойр хүрээд байна, сайн унтаж амравал эмэгтэй хүний гоо сайханд сайн гээд унтаад өгдөг байсан. Ингээд энэ асуудлаас болоод хоорондоо муудалцдаг болсон.

Гэвч эхнэр маань хүүхэд гаргаад эмэгтэй хүн дуртай болдог гэсэн жаахан хүлээчих гэсэн тул эвлэрээд хүүхэдтэй ч боллоо хэсэг хугацаа өнгөрсөн ч яг л хэвээрээ байсан тул дахиад л муудалцдаг болсон. Мөн л 30 гараад ёстой секси болдог гэсэн гээд намайг тайвшруулсан гэвч одоо 35 хүрсэн боловч яг л хэвээрээ. Мэдээж энэ хугацаанд нэлээд зүйл судалж уншиж, туршиж үзсэн. Эхнэртээ хэлүү өдөөдөг вибратор авч өгсөн чинь хэлүүгээрээ тавиад сурчихлаа.

Тэгсэн чинь вибратороо ашиглаад намайг бүр тоохоо байлаа. Ингээд би хааяа ашиглаж бай байнга ашиглавал муу гэж хэлсэнээс хойш хааяа хэрэглэдэг болсон. Мөн хиймэл эрхтэн, өдөөгч тос, эм авч өгөөд нэмэр алгаа. Надад байгаа юм болов уу гээд өөр эмэгтэйтэй унтахаар асуудал алгаа. Одоо тэгээд арга мухардаад яахаа мэдэхгүй та бүхнээсээ зөвлөгөө авах гээд сууж байна. Мөн энэ талаар зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч юмуу амьдрал үзсэн хүн байна уу?