Сайн байцгаана уу. Би одоо 26тай бүсгүй байнаа. Амьдралдаа 1 алдсан. Алдсаны эцэст бурханы бэлэг 6 настай охинтой. Таарч тохирохгүй, тэвчихгүй болоод охиноо ой гарантай байхад нь салж байсан юм.

Гэхдээ бас тодорхой хэмжээний миний буруу байсан байх аа. Ганц заавал нөхрийн буруу гэж юу байхав тэ. Одоо би Чехэд амьдардаг охидуудтайгаа  Гол асуудал юу вэ гэхээр би энд ирээд одоо 2 жил болж байна. Ирэхээсээ 2 жилийн өмнө 1 залуутай найзалдаг байлаа. Яг бол 100% сууна амьдарна энээ тэрээ гэсэн итгэл байгаагүй. Яагаад гэвэл их шоудна, болох болохгүй олон найзтай. Дандаа охидуудтай танилцана гээд л их их. Гэсэн хэдий ч сэтгэл сайхантай мөн намайг ойлгодог юм шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан юм. Тэгээд энд ирээд би эхний 6 сар тасралтгүй шантралгүй ажилласан. Тэгсэн 1 өдөр миний бие 1 л биш гэдсэн дотор маань ахин 1 амь бий болсон мэдрэмж маш ихээр төрдөг байсан хэдий ч ажилдаа нухлагдаад анхаарах сөхөөгүй ажиллаж ядраад унтдаг байлаа.

Тэгээд 1 өдөр эмнэлэг орж үзүүлтэл 6 сартай жирэмсэн байсан. (Жич: манай удмын бүсгүйчүүдийн биений юм 3- 4 сар хаагдах тохиолдол байдаг байсан мөн жирэмсний хордлого огт өгдөггүй, би махлах биетэй байсан учир гэдэс тэгж 6 сартай гэж мэдэгдэхээр хэмжээтэй биш байсан болно). Ирээд 3 сар болоод ээжтэйгээ ярилцтал ээж минь удам байх өө гайгүй биз гэж ярьж байснаар тоолгүй явсан байдаг. Тэгээд авхуулах гэж эмнэлэгт очсон хэдий ч үнэндээ зориг зүрх хүрээгүй ээ. Хүн болох гээд бүхэл бүтэн үрийн минь зүрх хамт цохилж байна гэж бодохоор айж уйлаад больсон байдаг юм. Мөн 5 жилийн дараа бурханы одоо болноо гээд өгсөн бэлэг эгчдээ дүү нь болох гэж ирсэн үрээ хорвоотой танилцуулах бэлтгэлээ хийж эхэлсэн.

Энэ хооронд ээж минь мэдээд жоохон ууралсан ч хайраар тэтгэж эхэлсэн. Мөн тэрэнд хэлэхэд маш их баярласан хэдий ч одоог хүртэл хачин сайхан үгнүүд хэлж ээжтэй минь ярихдаа охиноо санаад галзуурлаа үхлээ хатлаа гэсэн юм ярьдаг. Би болохоор худлаа яриад үл ойшоосон мэдрэл хүнтэй ярьж байгаа юм шиг суурин дээрээ 2, 3 эргээд байхаар нь мөр мөрөөрөө өөр өөрсдийнхөө замаар амьдралаа бодоё. Чам шиг ийм өөдгүй хүн эцэг байснаас байгаагүй нь дээр гээд харьцахгүй байгаа. Одоо охин маань 1 ой хүрж байна. Өдийг хүртэл сэтэрхий зүү ч тус дэм болж авч байсангүй.

Ээж нь ч ерөөсөө ярихыг хүсдэггүй. Манай ээж л сайхан урмын үгсээр тэтгэж хайрлаж хүндэлж ярьж байдаг. Би өөрөө 4 сая төгрөгөөр маш хүнд хагалгаагаар 2минутны зөрүүтэй амь аврагдаж үртэйгээ уулзсан. Сэтгэл нь маш сайхан хэдий ч сөрөг тал нь элдэв янзын бүтэхгүй найзуудаар хүрээлэлтэй худалч надаас зөвхөн мөнгө эд хөрөнгө харж л харьцаад байгаа юм шиг. Би очоод хамт амьдрах уу эсвэл ингээл таг чиг байх уу? Надаа зөвлөж дэм хайрлаач. Сандраад яаж бичихээ ч мэдсэнгүй