Жоншны уурхайгаас цогцос олджээ
2019/11/12
Энэ сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт Дундговь аймгийн Өндөршил сумаас дуудлага ирж, цагдаагийн мөрдөн байцаагч очиход тус сумын нутагт орших Цагаан өндөр хайлуур жоншны уурхайгаас хүний цогцос олджээ.
Цогцос нэлээд харласан байдалтай, хэзээ нас барсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уурхайн хамгаалагч байсан хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Эф И” ХХК тус лицензтэй талбайд Жонш баяжуулах үйлдвэр барихаар судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа бөгөөд 2019 оны есдүгээр сараас жонш ялгах талбай болон ажилчдын түр байр барих, барилгын материал буулгах талбайн суурийн ажил хийж байсан аж.
Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй энэхүү жоншны газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.
Энэ хэргийг одоо аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Зочин · 2019/11/13