Нэг шөнийн дотор 13 хүн угаартлаа
2019/12/02
Өнгөрсөн амралтын өдөр эмнэлэг болон цагдаагийн байгууллагад угаартсан дуудлага цөөнгүй иржээ. Дуудлага өгсөн айлууд бүгд сайжруулсан түлш хэрэглэсэн бөгөөд гэр бүлээрээ угаартаж зарим нь эмнэлгийн тусламж авч, ЭНЭМҮТ-д хүргэгдээд байна. Тодруулбал,
· Сүхбаатар дүүргийн 20-р хороонд оршин суух Б.Д /18 настай эм/, Б.Э /7 настай эр/ нар өчигдөр гэртээ
· Сонгинохайрхан дүүргийн 05-р хороонд оршин суух Д.Э /37настай эм/ Г.Э /1.7 сартай эм/ нар өчигдөр гэртээ
· Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд оршин суух Ж.Д /37 настай эм/, У.М /16 настай эм/, У.Д /12 настай эрэгтэй/, У.Б /9 настай эм/, У.С /9 настай эмэгтэй/ нар өчигдөр гэртээ
· Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух Ж.Д /23 настай эм/, У.Т /24 настай эр/, Т.Ж /7 настай эр/, нэг сартай Т.О нар өчигдөр гэртээ тус тус угаартсан байна.
Сайжруулсан түлш хэрэглэсэн айлын есөн хүүхэд аав ээжийн хамт угаартсан байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид сайжруулсан түлш хэрэглэх заавартай танилцаж угаартах эрсдэлээс сэргийлнэ үү.
Уу хүрэх юм · 2019/12/03
Энэ баярлаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Албан ёсоор мэдэгдэл хийдэг байхад, урьдчилж тоог нь нэмж баярлаад л, түймэр тавьчаад хүртэл угаартсан дуудлага өгсөн л байсан, түүнийг нь наадуул чинь бас шүүрч аваад л бараг үхсэн шахам юм зарлаад л, ийм хүмүүсийг гайхаад олохгүй юм.
Зочин · 2019/12/03
Зочин · 2019/12/03
Бодох асуудал шүү.
Zochin · 2019/12/02
Nvvrs zardag baliar yumnuud horlood baigaan bishvv
Зочин · 2019/12/02
Лодойгийн Улаан балаар орсон нөгөө АНын нарин бичиг чинь одоо МАНын эсрэг л юм хийнэ гээд байсан шд
Зочин · 2019/12/02
Өдөр бүр хэдэн арваараа хордоод байгаа энэ түлшинд ямар нэг гарцаагүй байгаа юм биш үү? Эсвэл өөр шалтгаан байна. Сайн шалгаачээ.
зочин · 2019/12/02
Тарааж байгаа сайжруулсан түлшинд гэмт этгээдүүд зориудаар нөлөөлөөд байгаа юм биш байгаа гэх хардлага төрж байна шүү, түүнээс биш түлшний буруу байвал бүгд л хордох байлгүй. Тагнуулынхан анхааралдаа авсан л байгаа даа.