Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Нэмэлт мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлж өнөөдөр Сүхбаатар дүүргйин эрүүгийн хэргийн анхан үатны шүүхэд 11:00 цагаас эхэлсэн. Харин шүүх хуралд хохирогч Дорждүрэв өөрөө оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 13ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна. 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэрвээ шүүхээс Б.Махбалыг гэм буруутай гэж үзэх юм бол  арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.