Сайн байна уу? Одоо бодоход энэ амьдралаас олсон ганц л зүйл байна. Тэр бол миний хүү одоо 3 настай. Хүүгийн аавтай танилцаж амьдраад 7 жил боллоо.

Эхлээд бүх зүйл аз жаргалтай тэр хүнийг чи ч гэж дуудаж чадахгүй хүндэлдэг байлаа. Гэтэл он цаг ѳнгѳрѳх тусам тэр хүний амиа бодсон, хувийн тѳлѳвшил байхгүй, хайр халамж, хүндэтгэл юу ч мэдэхгүй, хуурамч гэдгийг мэдэрч яг л ганц бие юм шиг амьдарсаар 7 жил болжээ. Хүүг минь тѳрѳѳд нялх биетэй байхад даавууг нь угаахгүй, шѳл ч хийж ѳгдѳггүй, гэр ч цэвэрлэчихгүй, хэд хоногоор пс-дээд алга болчихно гэрийхэн асуухаар эхлээд ѳмѳѳрч худал хэлнэ, хэд ч худал хэлэх вэ дээ. Нэг л ѳдѳр гэрийхэн мэдээд хань болохооргүйн байна даа гэж санаа алдсан тэр үеэс миний дотор тэр хүнийг гэх хүндэтгэл багасч сэтгэл хѳрж эхэлсэн байх.

Бага багаар хэлсээр хайр халамж хүссээр тэр ч ѳѳрийгѳѳ ѳмѳѳрсѳѳр одоо бүгд миний буруу болж би л тэр хүнийг ад үзэж дээрэлхсээр тийм хүнлэг бус болгосон гэнэ. Тэр хүнийг ѳмѳѳрч ээж аав гэр бүлийнхэнтэйгээ муудалцсаар одоо үнэндээ залхаж байна. Нэгэнт л сэтгэл хѳрч нэгнээ гэх сэтгэлгүй болсон байхад хэн хэндээ саад бололгүйгээр 2 тийшээ болох нь хамгийн зѳв шийдвэр мэт санагдаж байна. Зѳвлѳѳч.