Монгол Улсын иргэн, 1955 оны 06 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Энхсайханы холбогдсон хэргийг бид дэлгэрүүлэн хүргэж байна.

 

М.Энхсайхан нэг биш хэрэгт буруутгагдаад байгаа. Тодруулбал,

  • Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Таван толгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайханы 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн /Lexus LX570/ тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
  • Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж, тодорхой баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж дуусган, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпораци”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон,
  • Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд ажиллахдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №135 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллах хугацаандаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт хувьцааны 82,89% нь төрийн мэдэлд, 17,05% нь иргэдийн нэр дээр, 0,06% нь Монгол Улсын 533 аж ахуйн нэр дээр тус тус бүртгэлтэй байтал гэрээний төсөлд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах талаар зүйл заалт тусгагдаагүй нь Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн тухайн компанид хувьцаа эзэмших, өмчлөх Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үр дагаварт хүргэх;
    • Тавантолгойн нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалт болох Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг Таван толгойн уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгон гадаадын хөрөнгө оруулалттай, компанийн охин компанид шилжүүлэх нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 болон 2015 оны 04/03 дугаар зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 32 дугаар тогтоолын 2.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны 121, 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг тус тус зөрчиж, Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөрөг нөлөө үзүүлэх үр дагаварт хүргэх;
    • - Хөрөнгө оруулалтын гэрээнд:

- 2.5 b-д “Энержи ресурс” ХХК нь борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, худалдах үнийг өөрөө тогтоож байгаа, мөн “Энержи ресурс” ХХК-ийг өөр хуулийн этгээдээр солих, эрх үүргийг шилжүүлэх эрхтэй”,

- 2.1 с болон 2.1d-д “Энержи ресурс” ХХК нь уулын ажлын төлөвлөгөө уурхайн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын нөхцөл, уурхайн үйл ажиллагааны хүрээг тодорхойлохоор, хайгуулын төлөвлөгөө, тайланг бие даан гүйцэтгэхээр төслийн бусад үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийг гаргаж, шаардлагатай бүх арга хэмжээг авах бүрэн эрхтэй” - “Энержи ресурс” ХХК нь Техник эдийн засгийн үзүүлэлт болон уулын ажлын нарийвчилсан төлөвлөгөө бүтээн байгуулалт, холбогдох хөрөнгө оруулалтын нөхцөлийг өөрсдөө тогтоох, уурхайгаас олборлож, боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох, худалдах зэрэг маркетингийн бүх ажиллагааг бие даан зохион байгуулах,

- Цанхийн талбайгаас олборлох боловсруулах бүтээгдэхүүний тоо хэмжээ, тэдгээрийг нийлүүлэх зах зээлийн сонголт, борлуулалтын хэмжээ, үнэ зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байх гэж тодорхойлсон нь Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг ноцтой зөрчиж, Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажсан нийтийн өмчийн, өмчлөлийн зүйлд нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахад төрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг үнэгүйдүүлсэн шинжийг агуулсан;

- Ажиллагсдыг төслийн компанид шилжүүлэхийн зэрэгцээ хамгийн таатай нөхцөлөөр гадаадын иргэд ажиллах зөвшөөрлийг Засгийн газар олгохоор байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрэх, гэрээний нэг талд хэт давуу, нэн таатай нөхцөлийг олгож, үндэсний ажиллах хүчний хөдөлмөрлөх журамт үүргийг хэрэгжүүлэх боломжийг багасган, хийсэн ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлс, орлого олох эрхийг зөрчсөн шинжүүд нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хэм хэмжээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.8 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчиж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Таван толгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж хорлон сүйтгэхийг завдсан гэмт хэргийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Түүний энэхүү гэм буруутай байж болзошгүй үйлдлүүдийн хавтаст хэргээс авсан ноцтой нотлох баримтуудын талаар бид эргэж мэдээлсээр байх болно.