Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг. 

Арваннэгдүгээр сарын 26-нд  “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.