Цуврал №3: М.Энхсайхан улсад 55 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ
2020/06/15
Монгол Улсын иргэн, 1955 оны 06 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар тус тус ажиллаж байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Энхсайханы холбогдсон хэргүүдийг болон түүний тайлбарыг хүргэсэн билээ.
Энэ удаад улсад 55 000 000 төгрөгийн хохирол учруулсан тухай хэрэг нь шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон болохыг хүргэж байна.
М.Энхсайхан нь Таван толгойн цахилгаан станц төслийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Таван толгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайханы 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн /Lexus LX570/ тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр илүү үнээр худалдан авч, Эрчим хүчний яаманд /улсад/ 130.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдсан. Шалгалтын явцад энэ хэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тодорхой болсон байна. Тухайлбал,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Нямдорж шүүхийн хэлэлцүүлэгт “…Би Эрчим хүчний яамны хуулийн хэлтсийн даргаар ажилладаг. Ажил үүргийн хуваарийн дагуу энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Энэ хэрэгт Lexus 570 маркийн автомашинтай холбоотой асуудлаар хохирогчоор орж байна. Би Авилгатай тэмцэх газрын мөрдөгчид өмнө нь тодорхой мэдүүлэг өгсөн. Тэрийгээ дэмжиж оролцож байна. М.Эы өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээр хамаарал бүхий этгээдтэй ажил үүргээ урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон байна. Авилгатай тэмцэх газар болон прокурорын газраас гаргаж ирж байгаа үндэслэлийг дэмжиж байна. 130.000.000 төгрөгөөр машин авсан ба зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү байна. Иймд 55.000.000 төгрөгийн улсад учруулсан хохирол мөнгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цогзолмаагийн “...Энэ хэргийн талаар бол надад ойлголт бага байгаа. Гэхдээ яамнаас томилогдсон учраас төрд учирсан хохирол мөнгийг нэхэмжилж, төрд учирсан хохирлыг барагдуулахад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 55.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. М.Э гэж албан тушаалтан 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “Тавантолгойн цахилгаан” станц төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү Мэндсайханы Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын 2006 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн 9011056093 дугаарт бүртгэгдсэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, О.Амарсайхан 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр оруулж ирсэн, арлын JTJHYAXOA4034320 дугаартай, 70-02 УБҮ улсын дугаартай Lexus LX570 маркийн тээврийн хэрэгслийг 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 /тавин таван сая/ төгрөгөөр илүү үнээр худалдан авч улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Тус тээврийн хэрэгслийн худалдан авалтыг хийхдээ өөрийн төрсөн дүүгийн хүүхдүүд болох “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар ажиллаж байсан Э.Энх-Амар, “ЕАС” ХХК-ийн захирал О.Амарсайхан нарын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулуулж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэж их хэмжээний буюу 55.000.000 төгрөгийг хохирол учруулсан гэдгийг хохирогчоор томилсон тогтоолоос ойлгож мэдлээ. ...Иймээс хууль зөрчиж, төрийн мөнгөөр ах, дүүсийнхээ хувьдаа 2.5 жил унаж ашигласан автомашиныг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдаж авсан М.Э гэж хүнээс 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийн хохирол нэхэмжилж байна. ...2010 онд анх авахдаа 103.000.000 төгрөгөөр Монгол улсад оруулж ирж 2 жил хагас унаж эдэлчхээд хуучин автомашинаа анх авсан үнээсээ өндөр үнээр төрд худалдсаныг хараад гайхаж байна...” гэж мэдүүлжээ.
Үүнээс гадна “Гэрэгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Лексис-570 маркийн 70-02 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 75.000.000 төгрөг гэж тооцоолов...” гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн шинжээч Д.Ганбаатар: “...Үнэлгээ хийхдээ зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглэсэн. Ижил төстэй зах зээл дээр зарахаар зарлагдсан 3 автомашины мэдээллийг сонгон авч тохируулгууд хийж үнийг тооцоолсон. Нийт 9 төрлийн тохируулга ашигласан байгаа юм. Үүнд: марк загвар, үйлдвэрлэгдсэн он, Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, ашиглалтын байдал, түлш, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж, хөдөлгүүр, хурдны хайрцаг, нэмэлт тоноглол зэрэг болно. Энэ 9 үзүүлэлтээс Монгол Улсад ашиглаж эхэлсэн он, километрийн заалт, өнгө, гадаад үзэмж гэсэн үзүүлэлтүүд дээр тохируулж хэрэглэсэн. Бусад үзүүлэлтүүд нь харьцуулж буй машинуудтай ижил байсан. Дээрх үзүүлэлтүүд дээр 1-5 хувь хүртэл тохируулга хийсэн. Тохируулга гэдэг нь 1-5 хувийг хооронд нь өсгөж, бууруулж тохируулж үздэг арга юм. Үнэлгээ хийж байх үеийн байдлаарх үнийг эхэлж гаргасан. Тэгэхэд 73.547.740төгрөг байх тооцоо гаргасан. Тэгээд шинжээчид 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тогтоох даалгавар өгсөн учраас энэ үе дээр 2 төрлийн тохируулга хийж 2013 оны 5 дугаар сарын байдлаарх үнэ цэнийг тодорхойлсон. Энэ нь болохоор 1 дүгээрт элэгдэлийн тохируулга, 2 дугаарт нь үнийн өөрчлөлтийн тохируулга хийсэн. Автомашин нь цаг хугацаа өнгөрөхөд элэгдэж, хорогдож байдаг энэ дээр 1.88 гэсэн кофицентээр тохируулсан. Автомашин нь импортоор орж ирдэг учраас 1.54 гэсэн кофицентээр тохируулга хийсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтийн хавсралт тайланд тодорхой тусгасан байгаа юм. Километр заалт гэдэг нь явсан тоо, хэмжээг харуулдаг. Энэ машины тухайд тухайн үнэлгээ хийж байх үед 120150 гэсэн заалттай байсан. АНУ-аас импортоор орж ирсэн машинуудын заалт нь Mile-аар хэмжигддэг. ЭНэ машины километр нь заалт гэдэг дээр тавьсан 120150 гэсэн нь Mile-ийн хэмжигдэхүүн юм. Шинжээчийн дүгнэлтийн хавсралт зураг дээрээс тодорхой харагдаж байгаа болно. Харьцуулалт хийсэн 3 Лексус-570 маркийн машины явсан хэмжигдэхүүнүүд нь ижил болохоор үнэлгээнд нөлөөлөхгүй. Тухайн машины 1 жилд явсан гүйлтийг /километр, mile/ харьцуулалт хийсэн хөрөнгүүдийн 1 жилд явсан гүйлттэй харьцуулж 3-5 хувиар тохируулсан. Энэ нь бол үнэлгээний үр дүнд материаллаг нөлөө үзүүлэх үзүүлэлт биш юм...” гэж тайлбарласан байна.
Энэ бүхнээс үзэхэд М.Энхсайхан улсад хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.
Бид дараагийн цувралаар гэрчүүд болон хохирогч, шинжээч эмч, нотлох баримтуудын талаар хүргэсээр байх болно.
Холбоотой мэдээлэл
Цуврал №1: М.Энхсайханы холбогдсон хэрэгт буюу З.Энхболд, Ц.Элбэгдорж нар ч хамааралтай
bat · 2020/06/16
Шалгахдаа шүүх төрийн өндөр албан тушаалтны идсэн уусан мөнгөн дүнг 000 тэг хасах ядарсан ардын учруулсан хохиролд 000 тэг нэмж тооцох боллоо гээ биз дээ
Зочин · 2020/06/15
Зочин · 2020/06/15
Хэдэн тэрбумаар нь хусаад буцааж тарааж намын дарга болоод эргээгээд их наядаар нь хусахгүй яасан юм даан ч өөр хүн өрсчлөөлдөө
Зочин · 2020/06/15
Тэгээд тэр 55 сая төгрөгийг нь төлүүлээд шоронгоос нь гаргаачээ. Яах гэж хориод байгаам. Эрх биш төлчих байлгүй дээ.
Иргэн · 2020/06/15
энэ одоо юу вэ. Шалгаад мөрдөөд байсан ингээд болоо юу
ojoo · 2020/06/15
Chaavaas huniig heregt tulheh mun amarhan bljdee. 55say yuch bish shuu! Luivarchid buur terbum terbumaar n luivardaj bgaag harah te.hel bn uu? Tenii derged naad hun chin ajilaa l hiij yvsan ym bn. Yu ch gej helhevdee chaavaas!!!