Монгол Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд шүүхээс нийт 7422 хүн, 3 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан байна. 4095 хүн, 3 хуулийн этгээдэд торгох ял, 1433 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 1894 хүнд хорих ял оногдуулжээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 9 хувиар буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.9 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 39.5 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 4095 хүн, 3 хуулийн этгээдийг нийт 6 тэрбум 6 сая 341 мянга 050 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 48.5 хувиар нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо өсөвУлсын хэмжээнд 2020 оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 66 хүнээр буюу 6.5 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 25 хүнээр буюу 12.6 хувиар тус тус өссөн бол сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 21 хүнээр буюу 17.3 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав: Улсын хэмжээнд 2020 онд нийт 68 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 3 хүн буюу 4.6 хувиар өссөн байна.