Өнөөдөр (2020-07-16) 15.00 цагаас Засгийн газрын хуралдаан эхэлсэн бөгөөд уг хуралдаанаар шинээр байгуулагдсан Засгийн газрын дэд сайд нарыг томилох асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

 

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар, БСШУС-ын дэд сайд асан Г.Ганбаяр Соёлын дэд сайдаар, Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга С.Баатаржав нар ажиллахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

 

 

Дэд сайдаар томилогдохоор яригдаж байгаа хүмүүсийн нэрсийг хүргэж байна.

 

-БХБ-ийн дэд сайдаар Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо

-Зам тээврийн дэд сайдаар Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ

-Сангийн дэд сайдаар С.Мөнгөнчимэг

-Хуульзүйн дэд сайдаар С.Баатаржав

-Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа

-Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Ашигт малтмалын ерөнхий газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр

-Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Амарсанаа

-Соёлын дэд сайдаар Г.Ганбаяр

-Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар С.Зульфикар

-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр нарыг тус тус томилохоор яригдаж байна.