Хорих 461-р ангил саатуулагдаж байхлаа амиа хорложээ
2020/08/24
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан нэг иргэн амиа хорлосон хэрэг гарчээ.
Тодруулбал хүн амины хэрэгт холбогдож өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдөр тус хорих ангид саатуулаад байсан иргэн гэм буруугийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө 05.40 цагт буюу энэ сарын 20-нд өөрийгөө боомилж амиа хорлосон байна.
Одоогоор уг хэргийг шалгаж байгаа бөгөөд холбогдох байгууллагаас тодорхой мэдээлэл албан ёсоор өгөөгүй байгаа юм.