Хүүхдийн тэтгэлгээ 3 сар төлөөгүй тохиолдолд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулна
2020/08/25
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд байгууллагынхаа цахим хуудсанд мэдээлснээр: Тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй нийт 1480 төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэмээжээ.
УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг ШШГЕГ хэрэгжүүлэхээр хуульчилсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн төлбөр төлөгчид эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан хариуцлага оногдуулах арга хэмжээ авахаар болсон юм.
Тухайлбал, Хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй төлбөр төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар 30 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг болжээ.
zochin · 2020/08/26
gadaadad garaad alga bolson hunees yaj avah bolj bnaa
Зочиэ · 2020/08/25
Хүний эрх гэж цээжээ дэлддэг улс орон эн тэргүүнд анхаарах асуудал байлаа. Энд бичсэнээрээ хуулиа хэрэгжүүлж бяцхан үрсийн эрхийг хамгаалаарай даа. Зүгээр цаасан дээр бүү үлдэг...
bat · 2020/08/25
Энэ талаар жаахан санаа тавьж төрийн төмөр нүүр хэрэгтэй байна аа төрсөн үр хүүхэддээ гаргаж байгаа энэ үйлдэл тэр эцэг төр түмэн хэр хэрэгтэй иргэн вэ
mpng · 2020/08/25
horih yah ve horino l biz.huuhded mongiig n yaj oguuleh ve