Харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын газраар ороход ажил гүйдлийн тэтгэмж гэсэн бичигтэй үйлчилгээний цонхны ард урт дараалал үүссэн байлаа. Учир нь “Ковид-19”-ын улмаас өнөөдрийг хүртэл бүтэн жил гаруй хугацаанд ААН-үүдийн үйл ажиллагаа догол дож, үүнээс улбаалж ажилтнуудаа цомхотгоход хүрсэн.

Зарим аж ахуйн нэгж дампуурлаа зарласан учир ажилгүй орлогогүй иргэдийн тоо өмнөх жилүүдээс хэд дахин өсөөд байна. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Оны өмнөх судалгаагаар, аж ахуйн нэгжүүдийн 50 гаруй хувь өөрийн нөөцөөр ажлын байраа 30 хоногийн хугацаанд хадгалах боломжтой гэж хариулсан. Тэгвэл он дамжин үргэлжилж буй хөл хорио, цар тахлын дэгдэлтээс хамаарч өөрийн нөөцөөр тэсэх аж ахуйн нэгжийн тоо улам багассаар. Хэдий хэсэгчилж хөл хориог сулруулсан ч өвчний дэгдэлт өндөр хэвээр байна. Магадгүй өвчний тохиолдол цаашид хумигдах бус нэмэгдсээр байвал дахин хатуу хөл хориог тогтоохоо ч шийдвэр гаргагчид хэлж байгаа.

Хөл хориог он дуустал үргэлжлүүлэх бол нэмж 430 орчим мянган ажлын байр үгүй болохоор байгааг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Оны өмнө гэхэд 150 гаруй мянган ажлын байр алга болсон билээ. Аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөний хомсдолд орж, санхүү нь эргэж сэргэж чадахгүй хүндэрсэн. Бизнес эрхлэгчдэд ажлын байраа хадгалах, ажилтны цалин тавих, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал толгойны өвчин болжээ. Тиймээс бид ажилгүйдлын тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгд-сэн талаар өдрийн сурвалжилга бэлтгэлээ. 

Э.БААСАНЖАЛБА: НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН 

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн даатгалын тэтгэмж хэлбэрээр 19,4 мянган иргэнд 45,5 тэрбум төгрөгийг олгосон. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль хэрэгжиж ажлын байраа хадгалсан ажил олгогчдод энэ дэмжлэгийг олгосон байна. Тэгэхээр иргэд маань цахимаар хүсэлт илгээх болон өөрийн биеэр ирж үндсэн ма те риалаа өгөх бүрэн боломжтой. 

Мөн Niigmiindaatgal.mn сайт болон ерөнхий газрын пэйж хуудаснаас шуудан болон цахим хаягуудаар хүсэлтэй илгээх бүрэн боломжтой" гэлээ.Цар тахлын улмаас ажилгүйдэл нэмэгдэж буй энэ цаг үед тэтгэмж авах иргэдийн тоо өмнөх үеийнхээс буурсан нь ажилгүйдэл, хувиараа бизнес эрхлэгчдэд илүүтэй нөлөөлж буйг илтгэж байгаа гэсэн. Учир нь, ажилгүйдлийн тэтгэмжийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээ хоёр жил төлсөн ба сүүлийн есөн сар тасралтгүй төлсөн иргэн авдаг аж. Иймээс ажилгүйдлийн тэтгэм-жид хамрагдаж чадахгүй олон мян ган иргэд үүний цаана хоцорч байна. Харин ажилгүй болсон, аж-лын байрны цомхотголд орсон иргэд ажилгүйдлийн тэтгэмжээрээ амьд-рахаас өөр аргагүйд хүрээд байна гэдгийг албаныхан хэлж байлаа. 

Б.ОТГОН: АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖЭЭРЭЭ АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛНА

“Би “Говь” компанид ажиллаад гурван жил болж байна. Сүүлийн нэг жилээс эхлэн ажлын байр маань хөл хориноос болж үйл ажиллагаа нь саатаж эхэлсэн. Саяхан л гэхэд сүүлийн тавигдсан хөл хорионы үеэс олон ажилчид цомхотгогдсон. Миний хувьд ажил зогсож орлогогүй болсноос хойш захиралтайгаа ярилцаж байгаад нөхцөл байдал хэвийн болоход эргээд ажилдаа орохоор тохирч халагдан одоо ажилгүйдлийн тэтгэмжээрээ амьдарна. 

Тэтгэмж ажилласан жилээс хамаарч хувь нь бодогддог юм билээ. Миний хувьд ажилласан жил бага учраас бага мөнгө авах юм билээ. Одоо материалаа хөөцөлдөөд явж байна” гэв. Мөн хувиараа бизнес эрхэлж, хөл хорионоос үүдэн үйл ажиллагаа-гаа явуулах боломжгүй болсон бизнес эрхлэч, ажил олгогчид эдийн засгийн хувьд, хүнд хэцүү байна гэдгээ онцолж байлаа. “ҮЛЭМЖ ЦАЦРАГ” ХХК-НЫ МЕНЕЖЕР Э.ЗАГАРЗҮСЭМ: 

Ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан шийдвэр хэрэгтэй байна. Ялангуяа бидэн шиг хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд хэцүү байгаа. Түрээс, татвар зээ-лийн хүүгээс гадна ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй халахад хүрээд байна. Манайх 10 гаруй ажил тантай ноосны үйлдвэр. Ажил-чид маань эхнээсээ ажлаасаа гараад эхэлсэн. Тэдний сул зогсол-тын төлбөрийг Засгийн газар төлмөөр юм. Ажилчдаа халаад даатгалын тэтгэмж авахуулж болж байна. Гэхдээ энэ бол аргаа барсан компаний шийдвэр. Ажлын байраа хадгалж үлдэхэд төр засаг дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэж байна” гэлээ. 

Хэрэв ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байгаа бол өргөдлөө нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийн хамтаар бүрдүүлэн цахимаар хүсэлтээ гаргах боломжтой юм байна. Мөн тав хүртэлх жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол цалингийн 45 хувь, таваас 10 жил төлсөн бол цалингийн 60 хувь, 15-аас дээш төлсөн тохиолдолд цалингийн 70 хувиар тооцон нийт 76 өдрийн хугацаанд тэтгэмж авах боломжтой аж.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН