Өнөөдөр тэгш тоотой автомашин хөдөлгөөнд оролцож, лхагва гарагаас дугаарын сүүлийн тоогоороо зорчино
2 цагийн өмнө
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан авто замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүйгээр мөрдөгдөж байна.
Өнөөдөр/2025.09.16/ тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсоноор уг зохицуулалт цуцлагдана.
Харин маргааш/2025.09.17/ өглөөнөөс хуучин горим буюу тогтоосон бүсэд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилнэ. Тэгш, сондгой хязгаарлалтыг сунгахгүйг ЗХУТ-ийн эх сурвалж тодотголоо.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон:
- 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт
- 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08:00-20:00 цагийн хооронд 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Бямба, Ням гарагт болон бүх нийтийн баярын амралтын өдрүүдэд уг хязгаарлалт үйлчлэхгүй.
Тодруулбал маргааш буюу есдүгээр сарын 17-ны Лхагва гарагт 3, 8-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй нь.
Зочин · 24 минутын өмнө
BOOBN XXN DOLOON TOMSGN DOLOON ANUSN VAWALDN80955877