Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өчигдрийн  хуралдаанаар Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлан нөхөн сэргээлт хийж, цэцэрлэг барих шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал,  энэхүү талбай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшилд байсан. Тэгвэл газар эзэмшлийн эрхийг цуцалж, нөхөн сэргээлт хийхээр болжээ.