Аливаа улс эх орны язгуур урлаг нь тухайн үндэстний зан заншил, хөгжил дэвшил хийгээд соёлыг илэрхийлэхээс гадна үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байдаг ажээ.

Тиймдээ ч дэлхий нийтээр үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаардаг байна. Монголын үндэсний их өв соёл болох язгуур урлаг хэзээ ч хаана ч дахин давтагдашгүй, гайхамшигтай урлаг билээ. Тэгвэл язгуур урлагийн өв залгамжлагч гэдгээрээ Монголдоо цорын ганцад тооцогдох “Алтай” хамтлагийн таван жилийн ойд зориулсан “Золгоё доо” тоглолт болоход 5 хоног үлдлээ.

Үндэсний дуу, бүжиг, олон төрлийн хөгжмийн зэмсгийн гайхамшигт аялгуу, ятгын хатан хааны хөгжмөө эзэмдэх давтагдашгүй тоглолтын цогц бүтээлүүдийг үзэж, мэдрэх ховорхон боломжтой мартагдашгүй үдэш болох нь ээ.

Дэлхийд гайхагдаад буй “Алтай” хамтлагийн ховорхон тохиох язгуур урлагийн “Золгоё доо” тоглолт энэ сарын 22-ны 18.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт болно. Та бүхэн хүрэлцэн ирж, үндэснийхээ урлагийн гайхамшигт их өв соёлыг гайхан бишрээрэй. Язгуур урлагийн сор бүтээлүүдийг илэрхийлэх үндэсний тоглолтыг үзнэ гэдэг татгалзах аргагүй ховорхон боломж шүү.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99167471 утсаар аваарай