Өчигдөрхөн фэйсбүүкэд нэгэн хэрэглэгчийн тавь­­сан “Далай лам уйлж байна” гэх бичлэг олон мян­­ган уншигчдад  хүрч,  тэд өөр өөрсдийн ойлгож ухаарснаар энэ­хүү бичлэгт  сэтгэгдэл бичжээ. Хоёр­­хон том намын хэдхэн том дар­га, УИХ-ын гишүүдийн зугаа бол­сон Монгол төр, Монголын ард түм­нийхээ төлөө тэд хамгийн их са­наа тавьж, харамсч байгаагаа ца­хим хуудаснаа уудалсан байв. Энэхүү бичлэгийг тавьсан хэ­рэглэгч “Миний туг, миний туг... гээд эх нутгийнхаа далбааг биеэрээ хамгаалан үсдүүлэн зо­дуулж байгаа тэр эмэгтэйг харц­гаа.
Цохих болгонд нь бууж өгөх­гүй гэж эсэргүүцэн гараа өргөж байгаа тэр залууг харцгаа. Яаж ч чадахгүй байгаадаа цөхрөн уйл­сан Далай багшийг харцгаа. Тус­гаар тогтнол... Энэ үгийг чи дот­роо хэлээд үз. Энэ хоёрхон үгийг Өвөрмонгол, Буриад, Түвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Күрд хүн бүр дотроо санагалзан хү­сэн зүүдэлж мөрөөдөж явдаг. Түү­ний төлөө энэ хорвоо дээр ганцхан олдох нандин амиа хүртэл зо­риулж байна.  Гэтэл Монгол Улс АН, МАН гэсэн хэсэгхэн хү­мүүсээс болж тусгаар тогнолоо бо­дитоор алдаж эхэлснийг гадныхан хүртэл байнга хэлж бичдэг болсон” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.  Нээрээ ч өр өвдөж, зүрх зүсэгдэм тэр бичлэгийг үзэж суухдаа бид ямар ч азтай хүмүүс вэ гэж бодсоныг нуух юун. Өнөө маргаашгүй ийм тавилан угтах юм биш биз гэж эмээхдээ “АН, МАН гэх талцсан хэсэг нөхдөөс болж өнөөдөр бид тусгаар тогт­нолоо өдөр өдрөөр алдсаар бай­на” гэх бичлэгийг тараасан хэ­рэг­­лэгчийн үг нэг зүйлийг бо­догдуулав. Нээрээ ч бид эрх ба­ригч, эсрэг талд нь зогсох сөрөг хүчин гэх хоёр том намын албан тушаал горилсон, авах идэхийн донтонгуудаас болж өдрөөс өдөрт үндэсний аюулгүй байдлаа алдаж, гадныхны гар хөл бологсдод ул­саа худалдаж байгаагаа өнөө хүр­тэл анзаарахгүй явж ирлээ. Ерөн­хийлөгчийн засаглалтай, ард­чил­сан  Монгол орны төр за­саг, түмэн олон нь хэсэг бүлэг нөх­дийн тоглоом, аль нэг эрх мэ­дэлтний өдрийн хоолондоо тавьж “туудаг” хоолны мөнгөөр арил­жаалагддаг болоод удлаа. Төрт уламж­лалаа уландаа гишгэсэн пар­ламентын гишүүдэд эгэл ир­гэд нь сонгууль дөхөхөөр сай­хан санагдахаас бусдаар бол үнэн­дээ “ут­сан хүүхэлдэй” мэт харагд­даг болсон. Улстөрчид гэх гоё үгээр далдалсан эдгээр 76 эрхэм Мон­голын төр, Монголын ард түм­нээр наадаж байна. Үүнд их холын жишээ ч хэрэггүй. Хэ­тэр­хий том ярьж, баримтаар нотлох гэж оролдох шаардлага ч үнэндээ ал­га. Хамгийн ойрын жишээг яръя л даа. Өнгөрөгч хоёр долоо хо­ногт улс орны эдийн засаг хэ­цүүд­лээ гэх шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарласан. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуу­дал уг нь эдийн засгийн таа­гүй нөх­цөл байдалд үнэлэлт дүг­нэлт өгөх байсан.

Гэсэн ч уул уур­хайн хөрөнгө оруулалтыг нэ­мэг­дүүлэх хуу­лийн төслийг олон­хи нь оруулж ирэн хэлэлцэж, МАН гэх сөрөг хү­чин хэлэлцэх асуудал байгаа оносонгүй хэмээн баахан жү­жиг тавьж харагдав. Үнэндээ хэ­лэлцэх асуудал нь бай­гаа оноо­гүй л юм бол МАН-д зав­сарлага авах эрх нь байсан ч хэ­рэг­тэй, хэрэггүй асуудал ярьж, хэ­рэлдэж суусаар 14 хоногийг өн­гөрүүлж байгаа нь тоглоом биш гэж битгий л хэлж үзээрэй.

Цааш­лаад улстөрчид аливаа асууд­лыг өөрийнхөө нэр хүнд, на­мынхаа эрх ашгийн үүднээс дүг­нэн харж зөв байсан ч буруу гэж ярьдаг жишээг дурьдвал цаг ч хүрэх­гүй, цаас ч багадна. Хэвлэл мэ­дээллээр ярилцлага өгөхдөө хуулийн төслийг зориуд мушгин гуй­вуулах, бусдыг хардаж, гүт­гэх байдлаар ярьдгийг ч олон барим­таар нотолж болно. Үндэсний аюулгүй бай­далд нөлөөлөхүйц асуудал бай­сан ч амбийц хөөсөн эрхмүүд ам­ны­хаа зоргоор чалчиж, өнөөх нь олонд ил болсны дараа огц­руулах, хариуцлага тооцох асуу­дал ярьж байгаа жишээг надаар хэ­лүүлэх юун. Хил дамнан мөнгө угаасан хэрэгт холбогдох, эхнэр хүүхдийнхээ дансанд иргэдийн татварын мөнгийг нуух, ард түм­ний итгэлийг хүлээж төрд суусан ат­лаа хутга шөвөг, салаавч, ну­дар­гандаа хүрч Төрийн ордныг ту­лааны дэвжээ болгож байгаа нь Монгол төрийг доромжилж бай­гаа хэрэг мөн биз дээ. АН-ын­хан олонхи гэдгээрээ эрдэж ямар ч асуудлыг хүч түрэх, эсвэл өөрс­дийгөө энхийн цагаан тагтаа мэ­тээр тайлбарладаг болсон.

Харин Ардын намынхан болж байгааг нь ч үгүйсгэж, их л мундаг хүмүүс болж харагдах гэж хөмсөг занги­дан зовлон тоочиж “хошин” жү­жиг тоглодог. Төрийн үйл ажил­лагаа тасралтгүй явагдах ёс­той саарал ордонд хоёр намын ги­шүү­дийн гол дүр бүтээсэн эм­гэнэлт инээдмийн жүжиг та­вигд­даг болохоос жинхэнэ төрийн үйл ажиллагаа хэзээ ч явагдаж бай­сангүй, цаашдаа ч хэвийн яваг­дана гэдэгт итгэлгүй байна. Нэг ёсондоо АН, МАН гэх энэ хоёр нам Монголын төрөөр тог­лож дууслаа. Эгэл иргэд бид эр­­хэм гишүүдийн гарын үзүүрт бөн­­жигнөх “утсан хүүхэлдэй”, ха­рин эх орон, тусгаар тогтнол минь дураа хүрвэл хэрэглэдэг, дур­гүйгээ хүрвэл худалдаж, хаядаг лангууны бараа шиг зүйл бол­сон. Хэсэгхэн монголчуудаа намаар хуваан талцуулж, хэвлэл мэ­дээл­лийг ч өөрсдийнхөө хүслээр байл­гах гэж зүтгэдэг энэ хоёр том намын “адын хүсэл” хэзээ дуус­гавар болохыг мэдэхгүй. Бусдаас арай дөнгүүр сэтгэж, эх орон, эл­гэн садныхаа төлөө шударгаар тэмцэж, дуугарсан нэгийгээ хэн ч биш болтол нь дарж, эсвэл албан тушаалаар амыг нь хаадаг цөвүүн цаг хэн гэгч эрх мэдэлтэн гарч ирэхэд дуусгавар болох вэ.

Миний туг, миний туг хэмээн элгэндээ наагаад зодуулж байгаа эмэгтэйчүүд одоогоор миний эх оронд алга. Эх орон, тусгаар тогт­нолынхоо төлөө амьдаараа галд шатаж байгаа эрчүүдийг бид ха­раагүй байна. Энэлэн шаналж бай­гаа эгэл түмнийхээ төлөө юу ч хийж чадахгүйдээ харуусан уйлж суу­гаа төр, засгийн тэргүүний га­шуун түүх биднээс холуур өн­гөрч байна. Гэвч Монголын тус­гаар тогтнол, Монголын төрт ёсыг уландаа гишгэлж, удаан тог­ловол үзээгүйгээ үзэж, үйлээ эдлэх­гүй гэх баталгаа алга. Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ. Төрөөрөө тоглохоо больж, одооноос жаахан ухамсартай, ул суурьтай сэтгэнэ байгаа, гишүүд ээ.