102 аппликэйшнд IBAN дансаа холбоогүй иргэдийн урамшууллыг дараа улиралд олгоно
2 цагийн өмнө

102 аппликэй шнээр дамжуулан зөрчил мэдэлсэн иргэнд урамшуулал олгох журам өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.
Энэ дагуу зөрчил мэдээлсэн иргэдийн урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байна.
Гэхдээ тус аппликэйшнд IBAN дансаа холбоогүй иргэдийн урамшууллыг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул IBAN дансаа холбох шаардлагатайг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
Өнгөрсөн хугацаанд иргэд 126 мянга гаруй зөрчил мэдээлснээс 62.8 мянган зөрчлийн торгууль төлөгджээ. Үүнээс 143 сая 700 мянган төгрөгийн урамшууллыг иргэдэд шилжүүлж байна.
2026 оны нэгдүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.








