УИХ-ын гишүүн Я.Содбаатар улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьсан ярилцлагыг хүргэж байна

-Намрын чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж байгаа бол. Ер нь намрын чуул­га­ныг хэр үр дүнтэй ажил­ла­сан гэж та дүгнэж байна вэ?

-Тойргоос сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо ажиллаж байгаа байх. Миний хувьд Ашигт малт­малын тухай хууль, Газ­рын тухай хууль зэрэг төслүүдийн ажлын хэсэгт багтаж байна. Энэ удаа­гийн намрын чуулган өм­нөх хуралдаануудаас ялга­рах онцлоггүй байх аа. Болж өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулийн дүнгээс бүрдсэн парла­мен­тыг харахад үндэс­ний зөвшилцөл, ойлгол­цол шаардсан дөрвөн жил ирж байгаа юм бай­на. Намрын чуулганаар ч энэ байдал илүү ажиг­лагдлаа. Нам намаараа талцаад урьд хойдохоо ярьж, өс хонзон яриад байвал үр дүн муутай дөрвөн жил өнгөрч магад­гүй. Ямар ч байсан манай нам УИХ-ын үйл ажил­ла­гаанд оролцох эрхээ ха­гас дутуу ч гэсэн бүр­дүүллээ. Гэхдээ өнөөдөр АН-ын гишүүд гурван байн­гын хороонд орох эрхтэй. Ардын намын ги­шүүд нэг л байнгын хо­роонд орж, хэлэх үг, хийх үйлдлээ хязгаартайг са­наж яваа. Мөн одоо бол­тол УИХ-ын 76 гишүүн бүрэн гүйцэд болсонгүй. Орон нутгийн сонгуулийн дүн ч албан ёсоор зар­лаг­даагүй. Зарим газар ажил цалгардах маягтай бай­на. Гэх мэтчилэнгээр бу­шуу туулай борвиндоо баастай байгаа зүйлүүд байна л даа. Энэ бүхнийг цэгцлэх шаардлагатай байна. 

-Танай намын ги­шүүд МАН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин бай­хын тулд өөрийнхөөрөө  зүтгэ, тэмц гэж шаар­даад байгаа юм биш үү?

-Эрх баригч нь эрх баригч шиг байж сонгуу­лиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ачааны хүндийг үүрч явах хэрэгтэй. Сөрөг хү­чин хяналтаа хэрэг­жүүлж, иргэдийн дуу хоо­лой болох үүргээ бие­лүү­лэх ёстой. Энэ тэнц­вэ­рийг хангаж ажиллаач гэж байгаагаас биш учир зүг­гүй орилоод тэмц гээгүй байх. Төрийн бодлогыг Үндсэн хуулийн хэм­жээнд шинэчлэх шаард­лага тулгарч байх шиг байна. Энэ утгаараа  олон түмний эрх ашгийн төлөө дуугардаг, хүчтэй сөрөг хүчин байх хэрэг­цээ бидэнд бий. Ер нь ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Ингэж ажил­лахыг шаардаж байгаа хүмүүс ч байдаг. Нөгөө талд эрх баригчаас илүү зөв бодлого, байр суурь гаргаж, улс орны нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах бодлого хэ­рэг­жүүлдэг сөрөг хүчин байдаг. Ард иргэдийн орол­цоотой хяналтын механизм бүрдүүлсэн сөрөг хүчин ч бий. Бид энэ зарчмыг баримтлан  ажил­лахыг илүүд үзэж байгаа. Нийгэм ч өнөө­дөр сэлэм эргүүлж, по­пулизм хийж тодрох гэсэн дүрийг хүлээж авахгүй байх. Нийтлэг том эрх ашгийн төлөө, Монголоо яаж авч үлдэх вэ гэж дуу­гарч байгаа улс төрийн хүчинд нэмэх оноо тавих болов уу. Ямагт эрх ба­ригчийн байранд байсан Ардын нам сөрөг хү­чин шиг байхын тулд нэ­лээд шүүмжлэлд өртөж байгаа. Мөн ялгаагүй сөрөг хүчний байр суурь дээр олон жил явсан АН ч эрх баригч байхын үүрэг хариуцлагыг үүрэх гэж  нэлээд бэрхшээлийг давж, зовлон мэдэрч бай­гаа байлгүй. Заримдаа сөрөг хүчин байсан шигээ асуудалд хандаж, сэлэм эргүүлэх гээд байгаа тал ч бий. Амны зоргоор шоу хийж, нийгэмд таалагдах гэсэн оролдлогууд ч гарч байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртээ хариуц­лага хүлээдэг зовлонг АН-ынхан ч амсч л байгаа. Сөрөг хүчин нь сөрөг хү­чин шиг байж, эрх баригч нь эрх баригч шиг байх  шаардлага  хэн хэнд нь бий. Үүний тулд үндэсний зөвшилцөл хэрэгтэй бай­гаа юм.

-Асуудалд бодит үнэнээр, эрүүлээр ханд­­даг сөрөг хүчин бай­хыг зорьж байгаа юм ууЭнэ үүднээсээ одоогийн Засгийн газ­рын  үйл ажиллагааг дүгнэвэл?

-Энэ Засгийн газар "Бид хийсэн" гэдэг пиарыг их хийж байгаа. Гэвч тэр зүйлүүд нь өнгөрсөн Зас­гийн газрын хийсэн аж­луудын шувтарга шүү дээ. Харин одоо л АН-ынхны өөрсдийнх нь бод­соноор төсөв батлагдаж, бодлого чиглэл гарлаа. Энэ жилээс нөхдүүдийн хийх ажлын үр дүн ха­рагдаж эхэлнэ. Түүнээс биш одоо "энд ийм зам тавьчихлаа, тэнд бай­шин барьчихлаа" гээд тууз хайчлаад байгаа чинь өмнөх Засгийн газ­рын эхлүүлсэн ажил. Төс­вөө орон нутаг өөрөө шийддэг боллоо, орон нутгийн удирдлага иргэ­дийн оролцоотой шийд­вэр гаргадаг болно гэдэг асуудлыг өмнөх УИХ, Засгийн газрын үед хий­сэн. Гэтэл АН-ынхан үүнийг шууд ардчилал гэдэг гоё нэрээр сурталч­лаад байгаа байхгүй юу. Тиймээс энэ Засгийн газ­рын үйл ажиллагаанд сайн, муу гэж дүгнэлт өгөх цаг болоогүй. Яахав Зас­гийн газар хүний гарт баригдаж, айл бүрийн хаалгаар орох бодит ажил,  шинэ бодлого, арга хэмжээ авах нь хомс бай­на уу гэж харагдаж байна. Иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг зүйлүүдийг танах, багасгах бодлого явуулах нь их байлаа. Тэглээ гээд оронд нь са­нал болгож, амьжир­гаанд нь нэмэр болгох зүйл санаачилсангүй.

-Хавтгайруулсан ха­ламжийг багасгасан нь буруу гэж үү?

-Хавтгайрсан халамж өгөх бодлогыг хамгийн анх эхлүүлсэн улс төрийн хүчин нь аль вэ гэдгийг эргээд бодох ёстой. Ха­ламж хавтгайрлаа гэдгийг манай нам хүлээн зөвшөөрөөд татгалзаж эхэлсэн шүү дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд ард түмэнд халамж хэрэгтэй. Энэрэнгүй төр байгаа л юм бол тодорхой хэм­жээнд халамжийн бод­лого явуулах ёстой. Тэг­сэн АН муу сайн хэлүү­лээд ч хамаагүй хэдэн төгрөгийнх нь цалинг нэм­чихсэнгүй. Байгалийн баял­гийн хувь гээд хэдэн төгрөг өгчихдөг байсан, тэр байхгүй. Төрийн албан хаагчдад орон сууц авах хөнгөлөлттэй олгодог байлаа. Тэр нь зогсчээ. Хэзээ ч үр дүн гарах нь мэдэгдэхгүй бонд, хэзээ баригдах нь тодорхойгүй төмөр замын тухай ярьж л бай­на. Юм л бол хаана, ну­раана, устгана, гадных­ныг хөөнө гэсэн шийд­вэ­рүү­дийг гаргалаа шүү дээ. Цалин нэмэхээр юмны үнэ өсч, инцляци хөөрөгдөнө гэж Ерөнхий сайд ярьж байна.  Гэтэл цалин нэмээгүй байхад ч юмны үнэ өссөөр л байна. Цалин нэмэгдэхгүй бай­хад бараа, бүтээг­дэ­хүү­ний үнэ өсөөд байвал дунд нь иргэд туйлдаж байна. Үүнийг бодолцож, иргэдийн нуруун дээрх ачааг багасгах бодлого явуулах хэрэгтэй.

-Тэгэхээр намын асуудал руу яриагаа хандуулъяАрдын намд олон бүлэг, хол­боо байгуулагдаж ши­нэчлэлийн талаар ярих боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай бай­гаа вэ?

-Улс төрийн намд яв­даг зөв процессууд өр­нөж байна. Дараагийн шатны сонгуульд ялахын тулд манай нам ямар бод­лого баримтлах вэ гэдгээр намын гишүүд санаа бодлоо чилээж бай­на. Энэ бол байх зүйл. Түүнээс биш нэг их сонин содон юм болоод бужиг­наад байгааг олж харах­гүй байна. Улс төрийн нам гэдэг бол миний ойл­госноор үндэсний язгуур эрх ашгийн төлөө үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн нэгдэл гэж ойл­годог. Түүнээс биш эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хамаагүй аргаар бүлэглэдэг зүйл биш шүү дээ. Түүнийг мафи гэдэг юм.

-Танай нам ийм мафийн түвшинд оччи­хоогүй юу?

-Ардын намын тухайд улс орны нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн түүхтэй. Тийм уч­раас нам өөрөө яаж өөрчлөгдөж, нийгмийн захиалгад яаж нийцэх вэ гэдгээ бодох ёстой. Бид хаанаа алдаад байна гэдгээ тунгаах хэрэгтэй. Шинэчлэлийн процессийг нэг өглөө хийгээд болчихдог зүйл биш. Тиймээс энэ бол зарим үед амаргүй. МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн явдлыг ийм л замаар зөв хийсэн гэж боддог.  

Намын нэр сольсны дараа дараагийн про­цессуудыг монголчууд мэдэж байгаа. Түүнийгээ олон ний­тэд зөв ойлгуулах тал дээр манай нам алдсан байхыг үгүйсгэхгүй. Одоо шинэч­лэ­лийн асуудлыг хөндөж байгаа гишүүддээ хүндэтгэлтэй хан­даж, анхааралтай ажиглаж байгаа. Тэд мэдээж намаа сайхан болгоё гэж л зүтгэж байгаа шүү дээ. Тэрнээс нам дотроо хөлөө жийлцээд бай­гаа үзэгдэл биш.

-Одоогийн МАН-ын нэ­рийг авах үед та голчлон оролцсон хүмүүсийн нэг. Гэвч өнөөдөр танай намын­хан намын нэр сольсон та нарт буруу өгч байх шиг байна...

-Шат шатны сонгуульд амжилтгүй оролцсон үйл явцыг олон талаас нь харж дүгнэх ёстой. Ганц асуудлаас болж нам ялагдахгүй шүү дээ. Тийм учраас тухайн үед намын шат шатанд ажиллаж байсан бүх хүн өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Цөөн хэдэн хүн рүү буруу өгөх учиргүй л дээ. Ардын нам нэрийг сэргээсэн явдал зөв гэж бодож явдаг. Н.Энхбая­раас нь эхлээд Сү.Батболд хүртэлх бүх дарга нарын тол­гойд Ардын нам нэрээ сэргээх хүсэл байсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх боломж байна гэж тухайн үед ойлгоод олонхиороо шийдээд явсан хэрэг. Үнэхээр манай нам сонгуульд ялагдахад намын хуваагдал нөлөөлсөн нь үнэн. МАХН нэртэй 19 дэх нам манай саналыг хуваасан. 

Яахав ард түмэн өнгөрсөн сонгуулиар Ардын намыг дотоодын асуудалдаа илүү анхаарах завсарлага өглөө гэж ойлгож байгаа. Энэ хугацаанд зөв харж алдаагаа засаасай гэж бодож байна.  Намын үзэл баримтлал, боловсон хүчний бодлого, үнэт зүйлээ эргээд нэг харах шаардлага манай намд бий.

-Үзэл баримтлалдаа дахин тодотгол хийж, ги­шүүдийн яриад байгаа эх оронч үзлийг тусгах нь зөв гэж  та дэмжиж байгаа юм уу?

-Ардын нам бол байгуу­лаг­да­хаасаа эхлээд үн­дэс­ний ардчилсан шинж чанар­тай зүүн төвийн улс төрийн хүчин байсан. Тийм учраас үзэл баримтлалдаа тодотгол хийж, нийгмийн ардчилсан үзлийг тусгал болгож авсан.  Түүх, намтар, угшлаа бодсон ч манай нам зүүн төвөөс нэг их хол нүүхгүй байх аа. Ардчилсан үзэл санаа, эх орон байгаль дэлхийгээ авч ирсэн уламжлалт бодлогыг энд яаж шигтгэж өгөх вэ гэ­дэгт харин жаахан ухаан зарах юм байна гэж бодож байгаа. Удахгүй болох 27 дугаар их хурлаар хамгийн их яригдах нэг асуудал энэ байж таараа.  Тэр нь манай намын гишүүдийн тавьсан Дахин сэргэлтийн хөтөлбөр байх болов уу.

-Намын нэр сольсон нь сонгуулийн ялагдалд нө­лөөлөөгүй яах аргагүй намын хуваагдлыг бий бол­го­сон нөхцөл мөн үү?

-Намын нэр сольсноос болж нам хуваагдсан гэдэгт би эргэлздэг. Намын нэр со­лиогүй байсан ч энэ хувааг­дал явах байсан гэдгийг ха­луун тогоонд нь ажиллаж байсан хүний хувьд боддог.

-Юунаас болж ху­ваагдсан гэж?

-Намын нэрийг сэр­гээс­ний дараа Удирдах зөв­лө­лөөс Н.Энхбаяртай  уулзсан хүн нь би. Тэр үед нэр сольс­ноос биш хувь лидерүүдийн зөрчлөөс болж нам хувааг­даж байна гэдэг итгэл үнэм­шил төрсөн. Тийм учраас ард түмнээр овоглосон Ардын нам нэрийг авснаасаа болоод нам хуваагдаж, Ардын нам одоо ийм бай­далд орчихоогүй. Эрх ашгийн болон бизнесийн асуудлыг хардаг  өнцөг нь өөр бол­чихсон хүмүүсийн хуваагдал байсан. Тийм учраас одоо хоёр нам нэгдэж болно. Гэх­дээ механик хиймэл нэгдэл нэг их хол явахгүй байх. Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдэж нийлнэ гэвэл надад татгал­заад байх юм байхгүй.

-Н.Энхбаяртай уулзаад юу ярьж байсан гэж?

-Таны хийж байгаа зүйл буруу байна. Үүнээс болж нам хуваагдана. Цаашилбал Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэдгийг нь хэлж ойлголцох гэж оролдсон. Гэвч бүтэмж муу байсан л даа.

-Таны ярьж байгаагаар хоёр нам хэзээ ч нэгдэхгүй юм байна. Тухайн үед зөрчилдсөн Ардын намын лидерүүд болох С.Баяр, Сү.Батболдыг явсан цагт   Н.Энхбаяр гэдэг хүн эргэж нийлэх бололтойГэвч ийм зүйл болохгүй болов уу?

-Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байх ёстой. Хувь хүний тоглолтоор асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хоёр нам нэгдэж ч магадгүй, нэг­дэхгүй ч байж магадгүй. Энэ талаар хэлэхэд эрт байна. Тодорхой циклиэр аваад яривал улс төрд дөнгөж үүр цайж байна шүү дээ. Цаашид юу болохыг хэн ч хэлж мэ­дэхгүй. Тэгэхээр одоо С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэдэг хүмүүс бүгдээрээ сууж байгаад алдаа оноогоо ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр наад нэгдэл чинь үнэн байдлаасаа хэлбийчих вий гэж болгоом­жилж байна. Энэ талаар 27 дугаар их хурлаараа сайн ярих хэрэгтэй байх.

-Ө.Энхтүвшин даргын хэлээд байгаа бүтэлгүй хүмүүс ньнамын нэрийг сольсон Сү.Батболд, У.Хү­рэлсүх та нар мөн үү?

-Намын удирдлага гэдгийг дарга, генсек хоёроос гадна намын Удирдах зөвлөл, намын шат шатны дарга нар гэж хардаг. Зарим хүн намын удирдлагад ажиллаж байж "удирдлага болохгүй байна" гээд яриад байх юм. Ө.Энх­түвшин даргын хувьд өнгөр­сөн дөрвөн жил намын удирд­лагад ажилласан хүн. УИХ дахь бүлгийн дарга бай­сан. Тэгэхээр энэ хүн намын удирдлагад хариуцлага тоо­цох тухай яривал өөртөө ч хамааруулах болж таарна  гэсэн үг.