Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ
2 цагийн өмнө
Улаанбаатар хотын хөгжмийн наадам болох “Ulaanbaatar music festival 2025″ болох гэж байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тоглолт есдүгээр сарын 20-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Social pay park”-д 12:00-00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тус хөгжмийн наадамд Монголын ТОП 50 гаруй уран бүтээлчдийн 140 гаруй дуу дуулагдах юм байна. Тасалбар Eventx.mn сайтаар борлуулагдаж байгаа бөгөөд тоглолтыг зохион байгуулагчид энэ жилийн хамгийн хямд үнэтэй фестиваль гэдгийг онцлов.
Тус хөгжмийн наадмын хөтөлбөр бүтэн өдрийн турш үргэлжлэх тул үзэгчид хүссэн цагтаа ирж болох аж. Тоглолт болох өдөр нь намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр буюу +20 градустай байх юм байна.
Түүнчлэн тоглолт дээр хамтлаг, дуучдын CD, пянз, подволк, малгай зэрэг мерч бүтээгдэхүүнүүд зарагдах аж. Өдөр 12:00 цагт тоглолтын хаалга нээгдэх ба тухайн үед DJ нарын тоглолтууд болон зураг авхуулах, хоол идэх зэрэг амрах бүхий л орчныг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн орой болтол үргэлжлэх тул дулаан хувцаслаж, хүсвэл сандалтайгаа ирж тухлахыг зөвлөв.
“Бүх насны уран бүтээлчдийг хамруулснаараа онцлог болж байна”
Хөгжмийн наадмын ерөнхий найруулагч МУУГЗ Н.Халиун “Дэлхийн томоохон хотууд бүгд өөрсдийн гэсэн нэрийн фестивалиудтай байдаг. Иймд Улаанбаатар хот нь өөрийн гэсэн уламжлал болсон арга хэмжээтэй байх нь зүйтэй гэж үзсэн. Хотын ард иргэдийн соёлд хөгжим гэдэг зүйл маш том ач холбогдолтой байдаг.
Энэхүү хөгжмийн наадам нь бүх насны уран бүтээлчдийг хамруулж байгаа буюу дөнгөж эхэлж байгаа залуу хамтлагуудаас эхлээд алдар нэрээ олсон уран бүтээлчид бүгд оролцож байгаагаараа онцлог юм.
Өмнө нь урлагийнхан бүх зүйлээ өөрсдөө хийгээд явдаг байсан бол одоо хөгжим дуугаралт, гэрэлтүүлэг, тайз зэрэгт маш том техникийн багууд хамтарч ажилладаг болсон. 50 гаруй уран бүтээлчдийн 140 гаруй дууны цагийг тааруулж зохион байгуулна гэдэг нь хүндрэлтэй ч дэлхийн стандартын фестиваль болгож мэргэжлийн хэмжээнд зохион байгуулахыг хичээж байна. Энэ зүгээр нэг шоу биш маш олон уран бүтээлчдийн багийн хамтын ажиллагаа юм” гэв.
Тоглолтын зохион байгуулагч “Сүнс” хамтлагийн дуучин продюсер СТА Б.Лхагвасүрэн “Уран бүтээлчид бүгд өөрсдийн ХИТ болсон дуунуудаа дуулна. Татар, Lumino, Gangbay зэрэг шилдэг хип хоп хамтлагууд ч оролцож байна. Мөн Өвөр Монголоос хамтлаг, дуучид ч ирж байгаа” гэв.
Зочин · 50 минутын өмнө
ZALYYSN TACHASNGUI SXN ANUSN NUXN XELEEREE GOEOOR DOLOOJ TAWIYYLI80955877
Зочин · 54 минутын өмнө
UILCHLN EZEMDUULI XALYYXN SEXSDX80955877
Зочин · 55 минутын өмнө
ANUSRYGA BOOWIN ORYYLN80955877XUCHINDUULI
Зочин · 56 минутын өмнө
URN SHINEGENE BOOBN XOXOODBOOWN GOE DOLOOGD80955877SADARLAAD
Зочин · 56 минутын өмнө
TSAGAAR SEXSDN ANUSN BOOB XXN BOOW DOLOON TOMSGN DOLOON ALNI SEXSDN