Ханиад томуугийн дэгдэлт их байгаа, хүйтний эрч эрс чангарсантай холбоотойгоор цэг эхчүүд сурагчдын амралтыг сунгаасай гэсэн бодолтой байгаа. Гэвч өчигдөр салбарын сайд нь сурагчдын амралтыг сунгахгүй гэх шийдвэр гаргасан.

Тэгвэл энэ шийдвэр Ерөнхий сайдын сонорт хүрсэн бололтой  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдыг 10:00цагт өрөөндөө дуудуулжээ. Улмаар сурагчдын амралтыг сунгах эсэхийг ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд салбарын сайдуудтай зөвшилцсөний үндсэн дээр сурагчдын амралт сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.