“Зөн билгийн тулаан Монголд” шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаарын сорил “Богд хааны ордон музейд” болж зөн билэгчид өөрсдийн чадвараа сорьсон юм. Цөөнгүй зөн билэгч нүдээ боон хүргүүлсэн газраа Богд хааны ордон музей болохыг зөв тааж хэлсэн.

Тэгвэл нэвтрүүлгийн дөрөв дэх дугаарын сорил зарим зөн билэгтэнд нэлээд хүнд байсан бололтой. Энэ дугаарт цусны өвчнөөр шаналж буй бяцхан хүү Түшиглэнгийн ээж М.Мөнхтуул зөн билэгтнүүдэд хандсан юм. Үл мэдэгдэх  өвчний талаар зөн билэгтнүүд хүүгийн тоглоомоос энерги мэдэрч, дараа нь зургийг нь харж хүүгийн талаар мэдээлэл хэллээ.

Эхний зөн билэгтэн Г.Эрдэнэбат хүүгийн тоглоомыг хараад “Тархины цусан хангамж, нуруу нугас хатгасан юм харагдаж байна” хэмээсэн юм. Тэрбээр хүүгийн өвчнийг лус, тэнгэртэй холбоотой шийтгэл байсан тухай ярив. Мөн энэхүү шийтгэлийг ямар нэгэн бөөгөөр аргалуулах арга байхгүй бөгөөд чадвартай лам хүн тусална гэж хэлсэн юм.

Алхимава Шивасио Муканжуши тоглоомыг харангуутаа охин хүүхэд байна гэж ташаа мэдэрсэн билээ.

Тэгвэл зөн билэгтэн Алхимава Шивасио Муканжуши тоглоомыг харангуутаа охин хүүхэд байх шиг байна гэж ташаа мэдэрсэн билээ. Түүнчлэн бяцхан хүүг үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн нь хүүгийн ээжид эвгүй сэтгэгдэл төрүүлсэн юм.

Дараагийн оролцогч Т.Алтанцэцэг эмэгтэй хүнд гурван зовлон байдаг. Үр хүүхэдгүй байх, үр хүүд муутай байх, хань ижил муутай байх зовлон. Үүнээс үр хүүхэд өвчтэй, хань муутай хоёр зовлон бүсгүйд байна гэсэн юм. Хүүгийн өвчний шалтгааныг уул усны зүгээс хараал ирсэн хэмээв.

Зөн билэгтэн Б.Эрдэнэсан, Н.Батцэнгэл нар энэ сорилд дэлгэрэнгүй мэдээлэл хэлж чадаагүй бол зөн билэгтэн Х.Насанжаргал, “Удмын биш үйлийн үртэй холбоотой эмгэг” гэж хэлсэн юм.

Тэгвэл оролцогч Салават, “Маш сөрөг энерги мэдрэгдэж байна. Хүүгийн тухай мэдээлэл орж ирэхгүй байгаа ч залуу эмэгтэй эрэгтэй хүмүүсийн амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа мэдээлэл орж ирлээ. Хүүгийн аавын зүрх хоёр хуваагджээ. Бүсгүй л нааш цааш яваад байна. Аав нь явсан байна” гэсэн юм. Мөн хүүгийн талаар, “Хүү энэ дэлхийд мэндлэхдээ л үйлийн үрийг тээж иржээ. Хараалын хүйтэн хар энерги мэдрэгдэж байна. Цусны өвчин бол хараалтай холбоотой зүйл. Хүчтэй зоригтой байж үргэлж залбирч байгаарай. Бөөд хандах хэрэгтэй” гэв.

Тэгвэл оролцогч зөн билэгтэн Л.Баярмаа, “Эрэгтэй хүүхэд байна. Яагаад ч юм баяр баясгалан төрөхгүй байна. Ээжийнх нь талаас туслах гээд хичээгээд байдаг. Долдугаар сар хүртэл хүлээвэл зорьсон зүйл нь бүтнэ” хэмээсэн юм. Мөн хүүгийн өвчнийг үйлийн үртэй холбоотой өвчин хэмээсэн бөгөөд “Эхний давааг давчихвал цаашдаа алзахгүй” гэлээ.

Зөн билэгтэн Э.Батзолбоо тоглоомыг хараад мөн л зөв мэдэрч эрэгтэй хүүхэд мэдрэгдэж байна гэж хэлсэн бөгөөд өвчний талаар “Харын талын хараал. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хараасан” байна гэв.

Нэвтрүүлгийн сүүлчийн зөн билэгтэн Г.Анударь бусад зөн билэгтнүүдээс арай ондоо зүйл мэдэрсэн юм. Тэрбээр хар шидийн хүч ашиглан мэдэрдэг билээ. Г.Анударь эмэгтэйн талд эрэгтэй хүн цөөхөн байдаг гэдгийг хэллээ. Үнэхээр ч бүсгүй эхээс эгч дүү тавуул аж. Зөн билэгтэн Г.Анударийн мэдэрснээр яагаад ч юм энэ гэр бүлд ирсэн эрэгтэйчүүд тайван бус болж улмаар орхин явдаг байна. Энэ нь удмын хараалтай холбоотой бөгөөд нас барсан хоёр хүнээс эхлэсэн удмын хараал гэв. Хараал гурав дахь үе дээрээ яваа бөгөөд эмэгтэй хүний гомдлоос үүссэн хар энерги нь хараал болон биежсэн бүсгүйн гэр бүл, үр хүүхдэд нь нөлөөлсөн гэж тайлсан юм.

Энэ дугаарын төгсгөлд шилдэг 10 зөн билэгтнээс нэгийг нь шалгаруулж долоо хоногийн шилдэг зөн билэгтнээр Г.Анударийн тодруулав. Тэрбээр сүүлийн хоёр дугаарт маш сайн оролцсон нь ийнхүү ялагч болоход нөлөөлсөн байна. Түүнчлэн өмнөх сорилуудад хамгийн бага оноо авсан нэг оролцогч болох Алхимава Шивасио Муканжуши тэмцээнээс хасагдлаа. Ингснээр шилдэг 10 зөн билэгтнээс 9 нь цааш нэвтрүүлгээ үргэлжлүүлэх юм.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү.