Хоёр хүүхэдтэй 35-тай бүсгүй байна аа. Манай нөхөр 40 настай. Гол зүйлээ бичий. Сүүлийн 4, 5 жил бид хоёрын сексийн амьдрал унтарсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар надтай ойртоогүй 5 сар гаран болж байна.

Эхэндээ би тоодoггүй байлаа. Сүүлийн үед секс бодогдоод элдвийн зүйл уншиж үздэг боллоо. Оронд ороод ирэх болов уу гэж хүлээсээр залхаж байна аа.

Заримдаа урдуур хойгуур нь нүцгэн явахын тоохгүй юм. Би ч жингийн нилээн илүүдэлтэй л дээ. Өндөр 167 жин 82. Надад л учир байна гэж боддог боллоо. Гэхдээ би дургүй шар хөдлөөд өдөж хоргоож гуйдаггүй л дээ. Та нар 15 жил ханилчаад гуйх энэ тэр юу вэ л гэх байх даа. Манай хүн хувиараа ойр зуурын юм хийдэг өглөө гараад л орой ирнэ. Би залгаж хардаж энээ тэр огт болдоггүй. Өдрийн од шиг ууж гадуур хонодоггүй болохоор итгэдэг юм. Ингээд бодохоор хүнгүй байх тээ.

Сүүлийн жилүүдэд бид хоёрын харьцаа ч авах юмгүй болж байна байнга хэрүүл аль альнаас нь болно. Ядаж байхад манай нөхөр царай зүс бие хаа тун дажгүй, усанд орж байхад нь албаар орно худлаа юм авах гээд бас л тоохгүй инээдтэй ч юм болж байна даа. Намайг өөрийг нь ингэж их хүлээж хүсэж байгааг мэдэх ч үгүй хурхираад л унтана.

Сүүлийн үед унтахаа байлаа нойр хүрэхгүй аргаа ядаад л бичиж сууна даа. Надад янз бүрийн үнэр байна уу гэхээр байхгүй. Яамаар ч юм бэ дээ. Эрчүүд минь зөвөлгөө өгөөч яаж нөхрөө өөртөө татах вэ? Турах хэрэгтэй юу?