Багш нараас авсан байрны урьдчилгааны талаар УИХ гишүүн Ц.Мөнхтуяагаас асуулт асуусан сэтгүүлчийн биед халджээ
2 цагийн өмнө
Өнөөдөр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт цалинг нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар нараас сэтгүүлч "2020 онд багш нараас байрны урьдчилгаа нэрээр 10, 10 сая төгрөг авч байсан. Энэ мөнгө хаачсан бэ. Багш нарын цалингаас сар бүрт авдаг татварын мөнгийг юунд зарцуулсан бэ" гэсэн асуултад хариулаагүй бөгөөд иргэн Б.Цэгмид сэтгүүлчийг хүч түрэмгийлэн холдуулахыг завдсанаар зодоон үүсгэсэн юм.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "2022 онд багш нараас байрны урьдчилгаанд 10 сая төгрөг авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг буцааж өгсөн" хэмээн хариулжээ.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI80955877BOOB XXNO