АНУ-ын агаар, сансар судлалын үндэсний төв НАСА сансрын уудамд аварга том "Хаббл" дуранг хөөргөж, од гаригсын зургийг авах болсоор 20 гаруй жилийн нүүрийг үзээд буй. 

Гэвч НАСА авсан зураг, цуглуулсан бүх мэдээллээ хүн төрөлхтөнд үзүүлж дэлгэхийг хүсдэггүй бололтой. Тэдний нууцын зэрэглэлд хамаардаг мэдээллээс Бурхдын хотын зураг алдагдсан нь өдгөө сансар судлалд жинхэнэ дуулиан тариад байна.

Хэдэн жилийн өмнө "Хаббл" дуран манай дэлхийгээс 1 тэрбум км орчмын зайд манан дунд орших нэгэн нууцлаг обьектийг илрүүлж, зургийг нь дарсан аж. Тэрхүү өвөрмөц бүтэцтэй, гялалзсан зүйлийг тодруулж, компьютерийн тусламжтайгаар гурван хэмжээст оруулахад аварга том байгууламж, тэр дундаа хот болох нь тодорхой харагдсан гэнэ.

Хамгийн гол нь тэрхүү байгууламж манай галактикийн яг төвд оршиж байгаа аж. НАСА-гийн одон орон судлаачид түүнийг Бурхдын хот хэмээн нэрийдсэн бөгөөд гайхалтай нээлтээ хамгийн түрүүнд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон, дэд ерөнхийлөгч Альберт Гор нарт танилцуулжээ.

Төр засгийн тэргүүнүүд уг мэдээлэлтэй танилцаж, нэлээд зөвлөлдсөний эцэст энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэх нь тохиромжгүй хэмээн үзэж, нууцлах тушаал гаргасан байна. Гэвч он цагийн уртад зураг серверээс алдагдсан төдийгүй 1995 онд Германы нэгэн шинжлэх ухааны сэтгүүл дээр Бурхны орны тухай анхлан нийтэлжээ.

Уг нийтлэл гарсан даруйд барууны хэвлэл мэдээллийнхэн НАСА-гаас энэ талаар хариулт авах гэж оролдсон ч тэд хариулахаас татгалзсан юм. Эрдэмтдийн тооцоолсноор сансар огторгуйд 140 тэрбум галактик байдаг, тэрний зөвхөн нэг нь болох манай Сүүн зам галактик л гэхэд 300-500 тэрбум одтой гэж үздэг. 

Гэхдээ манай дэлхий тэдгээр оддын нэг нь биш, манай нарны аймгаас ганцхан нар л дээрх 500 тэрбум оддын нэг нь. Нэг одыг хэд хэдэн дагуул гариг тойрон эргэлдэж байдаг ба манай дэлхий тийм гаригт тооцогддог. 

Өөрөөр хэлбэл манай дэлхийтэй адил амьдралтай байж болох гариг, од зөвхөн сүүн зам галактикт буюу тэнгэрийн заадаст хэдэн тэрбум, триллионоороо байх магадлалтай. Гэвч орчин үеийн шинжлэх ухааны багаж хэрэгсэл тэдгээр од гаригсыг байтугай нарны аймгийн Ангараг, Сар мэтийн гаригуудыг ч бүрэн судлах боломжгүй байна.

Буддизмийн ном сударт 30000 буюу гурван мянган их ертөнц бий гэх ба тэр болгоны өөрийн оршин байх гарал үүслийг нь маш нарийвчлан гаргадаг. Мөн түүнчлэн хэзээ үүссэн, хэзээ устаж үгүй болох буюу яаж үүссэн, яаж устахыг нь айлдсан байдаг.  Нарийвчлан судлах бол тантрын аймгийн ном жүд түүнчлэн судрын аймгийн ном зод дэлгэр байдаг байх нь ээ.