Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ МАН-аас элчин сайдын суудлын шагнал хүртжээ. Тодруулбал, тэрбээр АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон байна.

Гадаад улсад суух элчин, консул, тэдгээрээс доод албан тушаалтнууд бүгд ГХЯ-ны мэргэжлийн ажилтан гэж үздэг бөгөөд тухайн хүмүүсийг томилохдоо Гадаад харилцааны сайд гэрээ хийдэг байна.

Гадаад хэлний болон, ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тул консулаар томилсон гэгдэж буй юм.

Тэрбээр 2008 онд анх Баянгол дүүргээс УИХ-д сонгогдож байв. Түүнээс хойш дараалан хоёр удаа УИХ-д сонгогдсон. 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барих үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараахан буюу 2017 оноос Ардчилсан намыг удирдсан. Энэ үед Ардчилсан нам хоёр хуваагдаж, талцахад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгатай үзэлцэж, Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. Би Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зогсч байна. Ардчилсан намыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна” гэж мэдэгддэг байв.