Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ тэрээр: "Хамтарсан Засгийн Газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн Газарт орсон АН, ХҮН намын сайд нар дипломат албанд сөөлжилж томилох санал байнга тавьж байгаа.

Ерөнхий сайдаас ч хамтарсан Засгийн Газрын зарчмаа барьж, томилох чиглэл өгсөн. Гурван консулын газарт гурван намаас томилсон. Өөр санал болгосон хүмүүс ч байна, тэднээс шалгаруулалт явуулна.

 

С.Эрдэнийг бол АН-ын дарга байсан, улс төрийн туршлагатай, Орос хэлтэй гэж үзэн АН-аас санал болгосон. Тэргүүнээр тавих боломжгүй гэж үзэн, дэд консулаар тавьсан. Чикаго орчим Монгол хүн их. Иймээс иргэдтэй харьцах харилцаа талыг бодож томилсон" гэв.

 

Эх сурвалжийн өгүүлж буйгаар түүнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилох саналыг анх АН-ын дарга, Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лу.Гантөмөр гаргажээ.