ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Саруулыг томилжээ. Б.Саруул нь Батлан хамгаалахын их сургуулийн бэлтгэл офицерийн ангийг дэслэгч цолтойгоор төгссөн.  

“Талх чихэр” ХК, “Мах импекс” ХК-иудын менежмент хариуцсан газрын маркетингийн албаны дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны даргын туслах, Нийслэлийн АН-ын Улс төрийн ажилтнаар тус тус ажиллаж байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийнх нь компанид хүртэл ажиллаж байсан, итгэлт хүмүүсийнх нь нэг.  Нам дотроо МоАХ фракцынх гэж явдаг байна. 

Эх сурвалж:www.polit.mn