Авлигачин албан тушаалтнуудаас хөрөнгийг нь хурааж, тусгай санд төвлөрүүлдэг байх зорилготой хуулийн төслийг боловсруулж байна
2025/01/10
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Уг хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад авлигатай тэмцэхэд эрх зүйн орчин нь туйлын хүнд байсан. Удаа дараагийн өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөгийг татвараас нуугдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон. Эрүүгийн хуулийн зүйл заалт хуулийн хулгайд өртөж алга болж байсан зэрэг амаргүй хүнд нөхцөлд авлигатай тэмцэж ирсэн.
Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн. Албан тушаалтнуудыг баян хүмүүс гэж ойлгодог болсон. Хийсэн бизнес байхгүй хэрнээ бусад иргэдээс хавь илүү амьдралтай, мөнгөтэй, өндөр албан тушаалтай хүмүүс монголын төрд олширсон.
Иймд авлигачин албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг байя. Өнгөрсөн жилүүдэд өршөөлийн хуульд орсон, өөрсдийгөө хаацайлаад гарсан нөхдийн хураах ёстой байсан хөрөнгийг нь хураая.
Цаашид нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, ерөнхийлөгч, үндсэн хуулийн цэцийн гишүүн, дээд шүүхийн шүүгч, төрийн өмчит компанийн захирлууд зэрэг албан тушаалтнууд ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя гэсэн зарчмыг хуулийн төсөлдөө баримталж байна.
Үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа үйл явдлыг углуургаар нь таслан зогсооно. Авлигын гэмт хэрэг гарахад юун түрүүнд хөрөнгийг нь хураана. Хураасан хөрөнгийг тусгай сан байгуулж боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулъя гэсэн зорилготой хуулийн төслийг хэлэлцэж байна" гэв.
Зочин · 2025/01/12
SAWI80955877
Зочин · 2025/01/11
Энэ бол Улсын баатарын болзол
Бадгай · 2025/01/11
Түмэн минь энэ залуу сайдыг дэмжээрэй. Нөгөө хужаагийн эрлийз Сайн гөлөгөөс эхлээд хуцаад эхэлсэн шүү?
Зочин · 2025/01/11
80955877
Зочин · 2025/01/11
TANILTSN8P955877
Зочин · 2025/01/11
Маш зөв. их л хэцүү адармаатай хэрэг эхлэлээ шүү, Ардтүмэн чамайг дэмжинэ . Ард нь заавал гарна шүү. Амжилт хүсэнэ
Зочин · 2025/01/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/10
Газрын наймаачин М.Энхболд Наранхүү Сандуй Чойжилсүрэнгээс эхлээрэй....
Зочин · 2025/01/10
DYRN ODOON SEKSYGR80955877
Зочин · 2025/01/10
Ингэж л сайн ажиллаж байж Монгол хөгжинө. Сайд ард Ард иргэд байгаа шүү.
Зочин · 2025/01/10
ANUSDI80955877