Увсын АН-ынхан 90 жилийн хандивын мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байгаа ажээ
2016/05/02
Өнгөрсөн 2015 онд Увс аймгийн түүхт 90 жилийн ой тохиосон билээ. Ойн арга хэмжээнд зориулан цуглуулсан хандивын мөнгийг зарим албан тушаалтнууд завшсан байж болзошгүй байгаа ажээ.Уг нь “Увс нутгийн хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын 5021533891 тоот Хаан банкны дансаар хандиваа цуглуулсан аж.
Ингээд аймгийн удирдлагууд анх хандив өргөхийг ард иргэдэд уриалахдаа 90 жилийн түүхт ойн хүрээнд нэр бүхий 90 ажлыг хийнэ хэмээн амлаж байжээ. Амласан ажлуудын ихэнх нь биелээгүй бөгөөд зарим хандивын мөнгийг хувийн дансаараа шамшигдуулсан байж болзошгүй байгаа аж. Тухайлбал Ардчилсан намын дэд дарга, “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын тэргүүн Т.Эрдэнэбат 2015.06.03 нд түрээс төлөх нэрийн дор хандивын данснаас өөртөө чек бичиж есөн сая төгрөгийг бэлнээр гаргасан байдаг бол Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Эрдэнэтогтох өөрийн бичсэн “Увс нутгийн бүтээлч эрхмүүд” номноосоо 100 ширхэгийг 5 сая төгрөгөөр ойд зарж хандивын данснаас бэлнээр зарлагаджээ.
Мөн “Ном хур” хэвлэлийн компани “Бага дэлхий Увс” альбомийн хэвлэлийн зардалд 25 сая төгрөгийг өөрсдийн өгсөн хандивт тооцуулж үнэгүй хэвлэж өгсөн байхад эргүүлээд 30 сая төгрөгөөр ойд худалдан авсан байгаа юм байна. Тэгэхээр эрх баригчид хандиваар хэвлэж өгсөн зүйлийг яагаад хандивын мөнгөөр дахин худалдаж авснаа тайлагнах ёстой ч өдийг хүртэл тайлбарлаагүй байна.
Мөн Ардчилсан намын ХЭГ-ын дарга Ж.Эрдэнэтогтохын хувийн 5084091370 тоот Хаан банкны дансаар “Хөрөнгө оруулалтын чуулганы бэлтгэл” нэрийн дор 2015.06.08-нд 7 сая 500 мянган төгрөг, 2015.06.15-нд 10 сая төгрөг, 2015.06.22-нд 20 сая төгрөг, 2015.07.01-нд 10 сая төгрөг, 2015.07.17-нд 7 сая 500 мянган төгрөг нийт 55 сая төгрөгийг шилжүүлж хяналтгүйгээр зарцуулсан байгаа юм байна.
Ойн үеэр “Увс нутгийн хөгжлийн хөтөч” ТББ-ын дансыг ашиглан Ардчилсан намынхан сонгуулийн зардалаа “босгосон” байж болзошгүй байгаа бөгөөд хандивт өргөсөн ихэнх компани ямар нэгэн эрх ашгийн зөрчилтэй өөрөөр хэлбэл эрх баригчидтай холбоо сүлбээтэй уул уурхай, барилга бүтээн байгуултад оролцдог аж ахуй нэгжүүд байжээ. Нэлээд их хандив цугласан ч Баянмөнх аврагын хөшөөнөөс өөр хандивын мөнгөөр босгосон бүтээн байгуулалт гэж нэрлэх зүйл алга байна.
Харин шагнал урамшууллын зардалд 634 сая 467 мянган төгрөг, зохион байгуулалтын зардалд 153 сая, бусад зардалд 157 сая төгрөг гэх зэргээр эргэн тайлагнахад төвөгтэй, урсгал зардалд их хэмжээний мөнгө оруулж “угаасан” байх магадлалтай байгаа юм байна.
Хандив өргөсөн компаниудыг эрх ашигаар нь эрэмбэлвэл:
1. “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК – 400 сая төгрөг /Малчин суманд газрын тосны хайгуул хийж буй. Хэдийгээр Засгийн газартай 2015.04.20- нд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан ч 2015.10.06 нд байгуулагдсан болох нь тогтоогдож томоохон маргаан дэгдээгээд байна./
2. “Увс Бадрал” ХХК – 200 сая төгрөг / “Монголиан гладвилл Увс петролиум” ХХК-ны 20 хувийг эзэмшдэг Монгол талын компани гэх боловч 50 хувийн эзэмшигч нь Хятадын иргэн байдаг./
3. Отгонбаатар “Дэвшил-Увс” ХХК – 10 сая төгрөг / УБХ-ийн барилгыг барьсан, Гудамж төслийн замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн./
4. “Шинжан шинфа” ХХК – 10 сая төгрөг / Гудамж төслийн 8.4 км замыг 27 тэрбумаар 3 жил гүйцэтгэсэн БНХАУ-ын компани. Мөн энэ онд дахин орж ирж дутуу орхисон ус зайлуулах системийг барина гэх/
5. Ө.Барсүрэн “Амарсанаа” ХХК – 8 сая төгрөг /Улаангом сумын 64-ийн урд талд хууль бусаар газар хашиж үйлчилгээний төв барихаар ажлаа эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй./
6. Х.Нямаа “Их барилга Увс” ХХК – 5 сая төгрөг / Баруун бүсэд баригдсан битүү худалдааны төвийг өөрийн газартаа байршуулж улмаар “эзэн” суусан/
7. С.Бэгзжав “Өгөөмөр өгөөж” – 3 сая 500 мянган төгрөг /УЦУОША-ны хойно үнэгүй газар авч орон сууц барьсан, Гудамж төслийн замын асьфалтад орох бетон нийлүүлсэн/
8. С.Цэгмид “Нарлаг төв” 3 сая төгрөг / Биеийн тамир спортын газрын арын талбайг хууль бусаар авч барилгын ажил эхлүүлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй./
Үргэлжлэл бий...
Н.Ганаа
Зочин · 2016/05/02
хандивын мөнгө идлээ гээд эрүүгийн хариуцлагаа хүллэхгүй гэдгээ мэдэж байгаа гарууд өө наадуул чинь, орон нутгийн сонгуульд ялагдаад зайлна биз издаанууд
НАРАА · 2016/05/02
АРДЧИЛСАН НАМЫНХНЫ ХОВДОГУУД ХАА САЙГҮЙ БАЙХ ЮМ ДАА ЭНЭ ХОВДОГ ЛУЙВАРЧИДЫГ ЗАЙЛУУХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ ЯАСАН СОРЖ МӨЛЖИЖ ХАНАДАГГҮЙ ЮМ БЭ? БҮХ АЙМАГ СУМААРАА ЭНЭ ЗОМБИНУУДААС САЛЖ ТӨРИЙН АЛБАНДАА ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
зэвэг · 2016/05/02
эх нь хээр алга бол хүү нь шийр алга гэдэгдээ засагт байгаа ах нар нь улсаа идээд дуусч байхад нэг аймагт байгаа дүү нар нь ийм юмаа мэдэх байлгүй дээ улсаар дүүрэн хулгайчтай болждээ цэвүүн цаг ирждээ
зэвэг · 2016/05/02
эх нь хээр алга бол хүү нь шийр алга гэдэгдээ засагт байгаа ах нар нь улсаа идээд дуусч байхад нэг аймагт байгаа дүү нар нь ийм юмаа мэдэх байлгүй дээ улсаар дүүрэн хулгайчтай болждээ цэвүүн цаг ирждээ
Зочин · 2016/05/02
эх нь хээр алга бол хүү нь шийр алга гэдэгдээ засагт байгаа ах нар нь улсаа идээд дуусч байхад нэг аймагт байгаа дүү нар нь ийм юмаа мэдэх байлгүй дээ улсаар дүүрэн хулгайчтай болждээ цэвүүн цаг ирждээ
НАРАА · 2016/05/02
АРДЧИЛСАН НАМЫНХНЫ ХОВДОГУУД ХАА САЙГҮЙ БАЙХ ЮМАА ЭНЭ ХОВДОГ ЛУЙВАРЧИДИЙГ ХАЛЖ ЗАЙЛУУЛАХ ЭЫЙА НЬ БОЛЖЭЭ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ ЯАСАН СОРЖ МӨЛЖИЖ ХАНАДАГГҮЙ ЮМ БЭ? БҮХ АЙМАГ СУМААРАА ЭНЭ ЗОМБИНУУДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
ТАНХАЙ ЭМЭЭ · 2016/05/02
30 САЯЫГ ХУВЬДАА ИДЭЖ ШАМШИГДУУЛСАН Ж.ЭРДЭНЭТОГТОХ ХЭРГЭЭ ХҮЛЭЭГЭЭЧЭЭ. ИЧЭЭЧ
Мөрөн · 2016/05/02
Эхнээсээ ингээд далдуур идэж уусан нь ил гарч эхэлж байгаа юм даа. Хандив гэх нэрийдлээр цуглуулсан мөнгө ингээд хэн нэгэн хүний халаасанд орж байгаа нь тун харамсалтай. Ингэж цуглуулсан мөнгөөр улс орон аймагт нэг ч гэсэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих эх суурийг нь тавиад өгчихсөн бол юутай сайхан бэ.
марс · 2016/05/02
АН-ыхан бол хотод ч хөдөө ч АН зангаа л гаргана. Идсэн уусан завшсан иймэрхүү хүмүүст төрийн жолоо барилцах эрх байхгүй
Зочин · 2016/05/02
АН-ыхан бол хотод ч хөдөө ч АН зангаа л гаргана. Идсэн уусан завшсан иймэрхүү хүмүүст төрийн жолоо барилцах эрх байхгүй
Зангараг · 2016/05/02
хэлтэй ойрхон бдаг хүмүүс ямарч цустай байх юм билээ идсэн бхаа шоронд орвол нам татаад авчина гээд л авсан бх
батхан · 2016/05/02
Төсвийн мөнгийг тоохгүй иддэг гарууд хандивын мөнгийг бол тодорхой ш дээ.
Мөнхөө · 2016/05/02
ӨӨӨӨ нээрээ ингээл бүр анхан шатнаасаа АН-ынхан мөнгө идээд ,дээдсүүд нь улс орныхоо баялгийг зарж идээл ,дээд доодгүй идээд байх үнэн бүтэхгүй нам юм.
оюун · 2016/05/02
зэвүүн гарууд ингээд л уур хүргээд байдаг байхгүй юу муусайн төрийн дайсангууд дарга цэрэггүй хогийн тантангууд
Зочин · 2016/05/02
onkhii muusain manj halhuud ta nar tegeed hyatadtaigaa niileh geed baigaa yum uu ueiiin uedee urvagch yavsan hogiin novshnuud
Зочин · 2016/05/02
durakudiig butsaagaad hovdod ni niiluul
Зочин · 2016/05/02
Hunii muu n baruun taldaa hulgiin sain n zuun taldaa