Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ
5 цагийн өмнө
Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа дараа мэдээлэл өгч байгаа байдлаас нь харвал Гашуунсухайт-Ганцмод төслийн графикт төлөвлөгөөгөө баталжээ. Ирэх сарын 14-нөөс ажлын нээлтээ хийх юм байна.
Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил ч удахгүй эхлэхээр болжээ. Араас нь, Туулын хурдны зам, “Богдхан” төмөр замын ажлууд ч энэ болоод ирэх сард эхлэхээр болсон байна.
Бас Тавантолгойн ордын Бор тээг дээр гэрээлэн ажиллаж байсан “Админерал” компанийн гэрээг цуцалжээ. Энэ компанитай аль хэдийнээс л УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр холбогдсоор ирсэн. Тэрээр “Админерал” гэдэг арангаас салж санаа амрав бололтой. Нөгөөтэйгүүр, Засгийн газар ингэж шийдсэнээр мань эр энд холбоотой гэдэг нь худлаа болоод явчих шиг боллоо.
Түүнчлэн, өнгөрсөн 2024 оны сүүлчээс эхлээд сайн нэр бараг дуулаагүй Засгийн газрын сайд нар тэрүүхэндээ, “…Зунаа алдахгүй” гэж ярьжээ. Өөрөөр хэлбэл, “…Бага улстөржиж, ихийг амжуулцгаая” гэцгээсэн байна. Яг энэ үгээр Ерөнхий сайд “жиргэсэн” харагдсан.
Үүнээс гадна, Баялгийн сангийн хэлэлцээрүүд ч урагштай яваа талаар салбар хариуцсан сайд нь үг унагасан. Одоогоор эцсийн цэг хатгаагүй болохоор дэлгэрэнгүй яримааргүй байгааа хэлнэ лээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 3 цагийн өмнө
DYRN JARGAAN MERGJLN SEXSEER80955877
Зочин · 4 цагийн өмнө
овоо доо одоо худлаа ярьж улстөржих ямар ч утгагүй дээ
Зочин · 5 цагийн өмнө
XUSNEER SADARLMAAR UILCHLN80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOWN XOXN GOE SERELTEI BOOBN DOLOON XOXOOD
Зочин · 5 цагийн өмнө
SEKSEER TAASHAALDI80955877XALYYNAAR