Монголд казакуудыг шашнаас нь болж ажилд авдаггүй гэж үү?
өчигдѳр
Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажиллагаа хийгдэж буй.
Энэ хүрээнд саяхан СБД-ийн 8 хороонд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгасан.
Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ.Гэтэл энэ үеэр нэгэн казак эмэгтэй шашнаас шалтгаалан ажилд авдаггүй тул “ТҮЦ” ажиллуулдаг. Гэтэл өнөөдөр “ТҮЦ”-ээ ачуулж байна гэсэн нэгэн сонин зүйлийг хэлэв.
Тэрбээр өөрийгөө их дээд сургууль төгсөн гурван мэргэжил эзэмшсэн боловч шашнаас шалтгаалан ажилд авдаггүй гэж хэлжээ. Харин түүний энэ хэлсэн зүйлд Монголын иргэд олон нийт дургүйцлээ илэрхийлээд эхэлжээ.
Мөн Samat Sak хэмээх нэгэн казак иргэн энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа “Энэ хүүхэн улайм цайм худлаа ярьж байна. Монголд шашнаар ялгадаггүй, харин энэ нөхөр өөрөө арабын шашны хувцсаар Монголын төрийн албыг хааж болдоггүй гэдгийг ойлгохгүй байна. Өдөрт таван удаа мөргөл үйлдэнэ гэж ажил хийх ч үгүй. Шашин төр хоер тусдаа. Тэгээд ч шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн хяналт нөгөө ертөнцийн шашны номлолд яаж зохицох вэ дээ. Харин араб шиг хувцасласныг нь болиулах хэрэгтэй.
Казах юм бол арабын алан хядагч шиг хүн айлгахаа боль. Ер нь араб шиг хувцасласан хүмүүс бол аллакбар гэж юу ч хэлэхээс, юу ч хийхээс буцдаггүй, арабаар хэдэн юм цээжилчихээд дандаа үхлээр айлгаж, өргөл барьц авч, худлаар амьдарч сурсан, өөрийгөө казах гэдгээ ч мартсан хүмүүс шүү.
Наадуул чинь монгол, казах хэн байсан ч Аллахын нэрийг барьж айлгаж сурсан байдаг. Тэд нарт итгэж болохгүй. Баян-Өлгий аймаг байнга боловсролоор 21-р байр эзэлж сүүл мушгидаг нь багш нарын ихэнх нь шашин шүтээд зогсохгүй, фейсбукаар идэвхтэй шашны сурталчилгаа хийж, сургууль дээр ч амьдралын сайхан, муу аль нь байхыг зөвхөн Аллах л шийддэг, мөргөл үйлдэж, өргөл барьц өгөөд байвал бүх нүгэл, гэм бурууг чинь Аллах өршөөнө, өөрийгөө нөгөө ертөнцөд бэлд гэж хүүхдүүдийн сэтгэлгээг эвдэж, сурах сонирхолгүй болгочихдог тал бий” гэж бичжээ. Үнэхээр Монгол улсад казак иргэдийг шашин шүтлэгээс шалтгаалан ажилд авдаггүй гэж үү?
С.Сарнай
sonin.mn
Zochin · 9 цагийн өмнө
Mongold l. Kazak. Irged ee. Ylgavarlan. Gaduurhdagguishdee.
Батбаяр · 10 цагийн өмнө
Харин ч ёстой тийм юм байхгүй байхшүү.. Түрүү зуунаас эхлээд хамтраад сайхан л ажиллаж хөдөлмөрлөж байсан.. Хэзээ ч бие биенээ үзэн ядаж ялган гадуурхаж байгаагүй... Харин ч хөдөлмөрч, эв нөхөрлөл сайтай хүмүүс гээд ажилд авах том давуу тал байдаг
Amanbek · 10 цагийн өмнө
Kazak hvn gehler zawl ajild awh gvi gesen yum baih gvi sht bid mongol ulsin huilnda zahirgdaj adilhan tegsh erhtee amdirad yawjil bn bi ul urhaid vin zaluchutaigaa mongol ulsinha hogjil dewshiln toloo mor zergtsen hamt olntoi yawjil bn shashin shvteh shvteh gvi baihan huwi hvnii Orin bodol shv de 1 kazak hvhenes bolj olnig hamarulsn medelel taramargvil bga yum da bid bugd neg delhin neg mongol ulsad hamt amdirj hamt hogjiln tolo vre hvhtee sain saihaan yawhin tolol bugd hijej bga shv de
Зочин · 11 цагийн өмнө
Тэр ч худлаа л даа харин өөрсдөө л монголд Даам гарах алсын зөөлөн бодлого явуулаад байх вий
Зочин · 16 цагийн өмнө
Түц гээч бор амбаартай зууралддаг цаг өнгөрсөн одоо л биш бол ямар нэг сонгууль дөхөхөөр юуч хийж чаддаггүй төртэй төмөр нүүр гэж заавал байх ёстой
Зочин · өчигдѳр
VANXANI AJIL XN SEKSYGR80955877
Зочин · өчигдѳр
Шал худлаа казак хүмүүс зөндөө л ажилд авдаг