|
Хагархай цонхны онол гэж бий. Нэг цонх хагархай байгаад байвал бусад цонх хагарна. НӨАТ-ын хууль гэхэд 50% нь хэрэгждэггүй эмх замбараагүй байдал тогтвол улам гүнзгийрнэ гэж үздэг.
Уулзалтаар яригдсан асуудал болоод соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр Британийн талаас хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн Сайд Кэтрин Монгол Улсад ойрын хугацаанд очихоор төлөвлөж буйгаа мэдээллээ.
2023 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ сарын арваннэгдүгээр сарын 12 цагийн байдлаар нийслэлийн 7 дүүрэг 15 аймагт 2674 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Долоон үндэслэлээр шүүхийн нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Хэнтий аймгийн шүүхэд найман ишиг хулгайлсан хэргийн шүүх хурлыг би сурвалжилсан. Нэгдүгээрт, шүүх хурлыг сурвалжлахдаа, гадна индэр байршуулаад иргэдийг нээлтэй санал бодлоо илэрхийлэх боломжоор хангасан. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзжээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 3 дугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.2сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан байна.
Учир нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 0-2 насны хүүхдүүдэд өчигдөр /2023.11.23/ 22.00 цагийн тариаг сувилагч нар сольж тарьсан байж болзошгүй гэдэг мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.
Тухайлбал, 100 гр маханд агуулагддаг төмөр ургамлын гаралтай хүнсний төмрөөс тав дахин хурдан шингэдэг. Түүнчлэн амьтны гаралтай хүнс цайраар баялаг гэдгийг мартаж болохгүй юм. Хэрэв өдөр тутмын хооллолтоосоо махыг хасахаар шийдсэн бол D амин дэм тогтмол
Улс төрийн зарим нам, тодорхой улстөрчдийн “санаачилга” бүхий жагсаал 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд болох талаар эх сурвалжууд мэдээлж байна.