Байшин шатаж хоёр иргэнийг аварчээ
2023/11/24
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Тоосгоны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.23-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан.
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан.