Байр суурь: СЗХ-ны төлөөллүүд ББСБ-тай хамааралтай болж, банктайгаа нийлээд мөнгө хүүлдэг талаар хэн, хэн юу өгүүлэв
2023/11/24
УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Банк Бус Санхүүгийн Байгууллагын /ББСБ/ асуудал хүчтэй яригдаж, шуугиан дэгдээд авлаа.
Байр суурь булангаараа энэ удаад СЗХ-ны төлөөллүүд ББСБ-тай хамааралтай болчихсон, банктайгаа нийлээд мөнгө хүүлдэг асуудал яригдаж байгаа талаар хэн, хэн юу өгүүлснийг хүргэж байна.
Түгжрэлийн асуудал хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Банкнуудаас олгож байгаа зээлийн хэмжээ дэндүү бага байгаагаас ББСБ-аас олгож байгаа зээлийн хүү дэндүү өндөр болсон. Үүнийг хэрхэн хянаж байна вэ? Хүмүүс зайлшгүй шаардлагаар ББСБ-аас зээл аваад зээлээс зээлийн хооронд маш хүнд байдалтай амьдарч байна.
Банкууд голдуу хэрэглээний зээл олгож байна, бизнесийн зээл олгоход ямар бодлого барих вэ?, хөдөө орон нутагт ипотекийн зээл нь олддоггүй. Мөнгө байгаа гэж хошгоруулаад гэрээ хийгээд зээл авах гээд очсон хойно нь ямар нэг шалтаг хэлээд байлгаад байна. Хөдөө орон нутагт 3%-ийн ипотекийн зээл олгоно гэсэн хэрнээ очсон хойно нь 6%-ийн хүүтэй зээл өгч байна. Энэ бодлого чинь яаж хэрэгжих вэ? Хөдөө шилжих иргэдийг дэмжинэ гэсэн ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. Ипотекийн зээл авахад авлигын асуудлаар шийдэгдэж байгаа юмуу?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Банкны системийн олгож байгаа зээлийн өсөлт жилийн турш 15.4%. Үүнээс хэрэглээний зээл дийлэнх хувийг эзэлдэг. Хэрэглээний зээлийг багасгаж, бизнесийн зээл гаргах талаар өөртөө байдаг бодлогын арга хэрэгслийг хэрэгжүүлж байна. Өр, орлогын харьцааг 60:40 болгож хатуу болгосон. Хэрэглээний зээл нь орлогын 70 хувь байсан юм. Энэ утгаараа банкны салбараас ББСБ руу шилжиж байгаа хөдөлгөөн гарч, ББСБ-ын салбарт хэрэглээний зээл өссөн. Бодлогын хүү 13%, зээлийн дундаж хүү 18-20%-тай байгаа нь хатуу нөхцөл.
Ипотекийн зээлийн хувьд энэ долоо хоногт Дорноговь аймагт 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 19 зээл олгогдсон байна. Монголбанкнаас орон нутагт ипотекийн зээл түлхүү олгохыг чиглэлийг арилжааны банкуудад өгсөн. Сүүлийн долоо хоногт Улаанбаатарт 105, орон нутагт 101 хүнд ипотекийн зээл олгосон байна гэсэн хариултыг өглөө.
Түгжрэлийн асуудал хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: ББСБ-ын асуудлыг Санхүүгийн Зохицуулах Хорооны/СЗХ/ хүмүүсээ дуудаж авчраад анхаарахгүй юмуу? Бид ББСБ-ын байгууллагыг хөхиүлэн дэмждэг бодлого явуулж байна. Энд байгаа хэдэн хулгайч нар гээд загнуулаад, балбуулаад байдаг. Гадуур ББСБ-тай хүн болгон баяжиж байна, баяжих нь ч яахав зах зээлийн хууль байх. Гэхдээ төрийн бидний хийх ёстой ажил. Нэг талдаа зэрлэг хүүгээр хүмүүсийг ядууруулж байна. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болчихлоо. Мөнгөтэй хэсэг нь бүтээлч биш мөнгө саадаг боллоо" хэмээн санал хэллээ.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам: Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой асуудалд Санхүүгийн Зохицуулах Хорооноос арга хэмжээ авах ёстой. СЗХ-ны төлөөллүүд нэг ББСБ-тай хамааралтай болчихсон, арилжааны банктайгаа нийлээд мөнгө хүүлдэг гэсэн асуудлыг иргэд их ярьж байгаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсны дараа СЗХ-той тусгайлан уулзах шаардлагатай байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ирэх жил мөнгөний бодлогод орон зай байхгүй шүү. Учир нь Монгол Улсын төсөв 27.1 их наядаар батлагдчихсан. Зах зээл дээр асар их хэмжээний мөнгө тараагдана. Тэр мөнгө оны эхэнд сонгуулиас өмнө тараагдана шүү дээ. Инфляцын хүлээлт маш өндөр байна. Эдийн засагчдын төсөөллөөр Төсвийг нэг их наядаар тэлэх юм бол инфляцын өсөлт дээшээ нэг хувиар харваж байдаг.
Тэгэхээр ирэх жилийн инфляц 15 хувьтай байх юм байна гэсэн ерөнхий төсөөлөл байгаа шүү. Нэг гараараа цалинг 10 хувь өсгөөд нөгөө гараараа инфляцыг 15 хувь өсгөчихөөр таны халаасанд байгаа 100 төгрөгийн худалдан авах чадвар 95 төгрөг болчихоод байна. Үүнийг эдийн засагчид чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг. Үр дүнд нь эдийн засаг маань сүйрээд байгаа шүү. Бид 33 жил ингэж явлаа. Мөн ажлын хэсэг дээр ипотекийн зээлийг нэмэлт эх үүсгэвэрээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан. Үүнийг таслан зогсоосон. Эргэлдэж байгаа мөнгөнөөс нь дараагийн санхүүжилтийг гаргана. Түүнээс биш Төвбанк мөнгө хэвлэхгүй, ипотекийн зээлийн тогтолцоонд сонгуулийн популист амлалт орж ирэхгүй. Энэ нь зөв шийдвэр болсон. Харин ипотекийн зээлийг орон нутагт, нийслэлд тэгш хуваарилна гэдэг заалтаа хасмаар байна. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Зарчмаараа явах ёстой.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Би нэг л асуулт асуудаг. Монгол уул уурхайн олон арван, тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолдог тухай ярьдаг. Гэтэл банк санхүүгийн байгууллагаар томоохон компаниудын алт, зэсийн үнэ ханш Монголын банкаар орж ирдэггүй. Хүсдэггүй юм уу. Банк санхүүгийн байгууллагаар оруулах гэхээр итгэдэггүй гэдэг. Улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд Монголын төр оршин байдаг. Гадаадын банк оруулж ирдэггүй. Дотоодын банкны хүү огт буурдаггүй. Банкны лобби гэж ойлгож байгаа. Энд тодорхой хариулт өгмөөр байна. Бид яаж төгрөгийн ханшийг тогтворжуулж, мөнгөний бодлогоо барих юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Монголбанкнаас асууя. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрч, мөнгөний бодлогоо зөв барьж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ бага байгаагаас болоод банк бусын зээлийн хэмжээ өндөр болсон. Энийг яаж хянаж байгаа юм бэ. Хүмүүс зайлшгүй шаардлагаар банк бусаас зээл авч, өндөр хүүнд дарлуулж байна. Арилжааны банкууд нь ихэвчлэн хэрэглээний зээл л олгож байна. Орон нутагт хүмүүс амьдрах боломжоор бүрдүүлье гэхээр ипотекийн зээл нь олдоггүй. Сая Дорноговьд 500 айлын орон сууц ашиглалтад орлоо. Зарим нь түрээс, 370 нь ипотекийнх. Олон хүн зээлээ авч чадахгүй байна. Мөнгө байгаа гэчихээд ямар нэг шалтаг хэлээд байгаад байна. Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувийн хүүтэй өгнө гэчихээд зургаагаас буухгүй гэж байна. Банк дотроо жижиг мөнгө, шан харамж харж шийдэгдэж байгаа юм биш үү. Хүмүүс тийм юм яриад байна шүү дээ. Энд тодорхой хариулаад өгөөч.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Нийт банкны системийн олгож байгаа зээлийн өсөлт жилд 15.4 хувь. Хэрэглээний зээл өндөр хувьтай байгаа. Монголбанкнаас хэрэглээний зээлийг багасгаж, бизнесийн зээл нэмэх бодлогыг баримталж, арга хэрэгслийг хэрэгжүүлж байна. Өр орлогын харьцаа гэж байдаг. Ямар хэмжээний орлоготой байна. Тэрний 70 хувиар хэрэглээний зээлд хамрагддаг. Энийг 60/40 болгож хатууруулсан. Үүнээс шалтгаалж иргэд банк бусаас зээл авч байгаа нь харагдаж байгаа. Банкны дундаж хүү 18-20 хувьтай байгаа нь хатуу нөхцөл. Бид хэрэглээний зээлийг багасгахаар ажиллаж байгаа. Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт 206 ипотекийн зээл гарсны 105 хотод, 101 нь орон нутагт байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: СЗХ-ны дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа. ББСБ-тай холбоотой хуулийн төслийг дараагийн долоо хоногт хэлэлцэнэ. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр эрхзүйн орчинд сайн ажиллая" хэмээн хариуллаа.
Зочин · 2023/11/26
SADAR SEXSYG80955877
Зочин · 2023/11/26
төсөв хэлэлцэж байхад гадаадаар доншуучлаад тэнэгтээд яваад байдгаа болимоор юм. СЗХ-ны удирдлага үлийгээ хийж яваа юм
Зочин · 2023/11/24
Хулгай хийх гэж гишүүн болдог шүү энийг болиулж чадахгүйлдээ
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
зочин · 2023/11/24
ИДЭЖ УУХИЙН ДОН ШҮГЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР
Зочин · 2023/11/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/24
AX NART XUSNEE S UILCHLI70955877
Зочин · 2023/11/24
DYRAA TAWILTSI VAWALDI80955877
Зочин · 2023/11/24
SEKSEER XANGNA MERGJLN80955877