92 мянган төгрөгийн бензин хийлгээд мөнгөө өгөлгүй зугтсан этгээдийг олжээ.

Тодруулбал, Өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны 05 цаг орчим Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах “Горгаз” шатaхуун түгээх станцаас 92000 төгрөгний шатaхуун хийлгээд зугтсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Ингээд цагдаагийн алба хаагчид тухайн машины жолоочийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.