УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гарган, өөрийн нэр холбогдоод байгаа авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуулах шаардлагыг нэр бүхий гишүүд хүргүүлж,  мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах хүн ёс зүйн зөрчилгүй, өндөр туршлагатай, цэвэр хүн байх ёстой. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээллүүд гарч байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг л хүсч байгаа. Тиймээс УИХ дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа түдгэлзэж, хууль шүүхийн байгууллагаар шалгуулах ёстой гэсэн ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна” гэв.